Еврокомисс долоодугаар сараас эхлэн Европын зах зээлд нийлүүлж байгаа Хятадын цахилгаан автомашинд нэмэлт татвар ногдуулна.
Еврокомиссийн дэд ерөнхийлөгч Маргаритис Схинас Хятадын цахилгаан автомашины импортыг шалгах явцад үйлдвэрлэгчид нь төрийн дэмжлэг авсан байж болзошгүй зөрчлийг илрүүлсэн гэж мэдэгдэв. Үүнтэй холбоотойгоор Европт нийлүүлж буй Хятадын цахилгаан автомашинуудад долоодугаар сарын 4-нээс эхлэн нэмэлт татвар тогтоож магадгүй болов. Татварын хэмжээ 17-38 хувь байх юм.
“Бид мөрдөн шалгалтын дүнгээ Хятадын эрх баригчдад илгээсэн. Хэрвээ тэд асуудлаа шийдэж чадахгүй бол бид импортын татварыг нэмнэ” хэмээн Схинас мэдэгджээ.
Үүний өмнө АНУ Хятадын цахилгаан автомашинд импортын татвар тогтоохоор бэлтгэж байгаа нь тодорхой болсон юм.