Наран дээр дөрвөн хүчтэй дэлбэрэлт болсны нэг нь хамгийн өндөр Х ангиллынх, бусад нь М ангилалд хамрагдах тухай Оросын геофизикийн төв мэдээлжээ. Зургаадугаар сарын 10-ны өглөө M3.3 ангиллын 18 минутын дэлбэрэлтийг рентген хэлбэлзлээр бүртгэжээ. Дараа нь M2.2 дэлбэрэлт 47 минут үргэлжилж улмаар M5.3 дэлбэрэлт 58 минут болжээ. Үүнээс гадна хамгийн хүчтэй X1.5 ангиллын дэлбэрэлт бүртгэгдсэн байна.
Дөрвөн дэлбэрэлт нь богино долгионы радио холбоонд доголдол үүсгэсний зэрэгцээ нарны рентген цацраг дэлхийн иносферт хэмжилтийн таван шаталбарын R3 буюу хүчтэй түвшинд байжээ. Наран дээрх дэлбэрэлтийн рентген туяаны тархалтыг 5 шаталбараар хэмждэг бөгөөд хамгийн өндөр нь R5 түвшин юм.