18o
Улаанбаатар хот
mobile menu

Он гарсаар 1000 орчим тонн мах экспортолжээ

2016-06-23 16:05:59

Өнгөрсөн  2015 онд манай улсын 12 компани гадаадын дөрвөн улсад 4715 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Харин энэ он гарсаар нийт 1000 орчим тонн мах экспортолсон байна.  Улмаар ирэх жилүүдэд мах, махан бүтээгдэхүүний экспортыг жилд нэг тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байгаа аж. Мөн ОХУ-руу ихээхэн хэмжээний мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой болж гэнэ. Цаашдаа махны экспортын асуудал дээр нэг цонхны бодлогоор маркетингийн асуудлыг явуулахаар төлөвлөсөн. Дотооддоо махны үнийг нэмэхгүй байх, гадагшаа махаа өндөр үнээр экспортлох бодлогыг баримтлах ёстойг албаныхан онцолж байна. Үүгээр зогсохгүй хоёр хөрш улсдаа ч мах экспортлоод зогсохгүй Арабын улсууд руу хонины мах экспортлох асуудлыг судалж байгаа юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment