8o
Улаанбаатар хот
mobile menu

Олон улсын Графити уран бүтээлчид үзүүлбэрээ сонирхуулна

2016-06-25 10:47:00

Монголын Урлагийн зөвлөлөөс “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд өнөөдөр “Уламжлал ба шинэчлэл” графити өрөг урлагийн бүтээл бүтээх үзүүлбэрийг дэлгэх юм байна. Үзүүлбэрийг Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн талбайд 19:00 цагаас зохион байгуулах аж. Энэхүү үзүүлбэрийг Малайз, Сингапур, Индонези, Монголын графити уран бүтээлчид сонирхуулах бөгөөд Монгол нүүдлийн аж ахуйд хэрэглэдэг үхэр тэрэг дээр графити зураг зурж, олон нийтэд сонирхуулах юм байна. Гудамжны урлагийн нэг төрөл гэгддэг графити зургийг олон нийтэд нээлттэй харагдах байдлаар хана ба бусад гадаргуу дээр шүршдэг будгаар эсвэл цоолборын аргаар зурдаг юм байна. Ингэхдээ графити бүтээл нь нийгэм, улс төрийн хурц асуудлыг хөндсөн утга санаа бүхий байдаг тул уран бүтээлчид нэрээ нууцалдаг гэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл