8o
Улаанбаатар хот
mobile menu

“PLAYTIME-2016” наадам эхэллээ

2016-06-25 13:45:20

 “Playtime-2016” олон улсын амьд хөгжмийн наадам өчигдөр Гацуурт тосгоны "Монгол Шилтгээн"-д цогцолборт эхэллээ. Наадамд Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”, ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын “Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596” Финландийн “Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон “Нисванис”, “The Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид оролцож байна. Түүнчлэн шилдэг 20 гаруй DJ, 50 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид “Playtime”, “Шинэ Давалгаа”, "Нааглихац" тайзаар дамжуулан уран бүтээлээ хүргэж байгаа юм байна.  

Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой уг наадам энэ жил 15 дахь удаагаа зохиогдож байна. Наадам маргааш буюу энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл