8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд аймагт олон улсын хөөмийн наадам болно

2016-06-26 12:08:34

Олон улсын хөөмийн наадам манай улсад болохоор болжээ. Уг наадам нь ирэх долдугаар сарын 6-9-ны өдрүүдэд Ховд аймгийн Чандмань суманд болох юм байна.  Хөөмийг Ховд аймгийн Чандмань сумаас гаралтай гэж үздэг бөгөөд тиймдээ ч энэ газарт хийхээр болсон гэнэ. Хоёр жил тутам зохиогддог энэхүү наадам ганцаарчилсан болон багаараа гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдаж шилдгээ тодруулах юм байна. Наадмаас шалгарсан шилдэг уран бүтээлчдийг Улаанбаатарт тоглолтод оролцуулах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл