Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Их Британийн Нисэх хүчний онгоцнууд агаарын довтолгооныхоо хоёр дахь үеийг эхлүүлэн Сирийн зүүн нутгийн нефтийн ордуудыг бөмбөгдсөн байна. Их Британийн парламент хэт даврагчдыг байрлалуудыг бөмбөгдөх зөвшөөрлийг өнгөрсөн лхавга гаригт нисэх хүчиндээ өгсөн аж. Үүний дараа хоёр цаг болоод Киприйн арал дахь Акротирийн нисэх баазаас Британийн хоёр сөнөөгч хөөрч, Сирийн нутаг дахь алан хядагчдын байрлалд цохилт өгсөн байна.