8o
Улаанбаатар хот
mobile menu

Лондон хотын хамгаалалтыг сайжруулах үүрэг өгчээ

2015-12-06 12:20:00

Их Британийн нийслэл Лондон хотын метронд өчигдөр 17:35 цагийн орчимд халдлага гарсан тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Гэмт этгээд ганцаараа байсан бөгөөд галт зэвсэг бус хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн байсан” гэжээ.

Тэрбээр метронд суухаасаа өмнө “Сирийн эрх чөлөө” хэмээн хашгирч, хажуудаа байсан хүмүүс рүү халдсан болохыг хяналтын камер баталж байна. Халдлагаар хүний амь нас эрсдээгүй бөгөөд гурван хүн хүнд гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ. Халдлагаас болж, метро зогссон байна. Цагдаа нар шуухай ажиллаж, гэмт этгээдийг баривчилжээ.

Гэмт этгээдээс байцаалт авч буй аж. Одоогоор аль нэгэн террорист бүлэглэлтэй холбоотой болон цагаач эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.  

Ерөнхий сайд Дэвид Камерон халдлагын дараа Лондон хотын хамгаалалтыг сайжруулахыг үүрэгдэж, ард түмнээ тайван байхыг уриалсан байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Британи улс бие дааж хэт даврагчдад цохилт өгч эхэлсэн билээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment