Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ширүүхэн мэдэгдэл хийж, Турк ОХУ-ыг өдөөн хатгасаныхаа төлөө харамсах болно хэмээн мэдэгдээд байсан билээ. Тэгвэл Туркийн ерөнхийлөгч Тайипи Эрдоган Москвад гэнэтийн айлчлал хийсэн талаар ОХУ-ын “Звезда” телевизээр мэдээлжээ. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзмагцаа өвдөг сөгдөн уучлал гуйсан байна. Эрдоган ийнхүү өвдөг сөгдөн буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Олон улсын ажиглагчид энэ үйл явцыг эерэгээр хүлээн авч байгаа бөгөөд дэлхийн гуравдугаар дайн болохоос сэргийлсэн маш зөв алхам хэмээн үзэж буй аж.
Эрдоган Путинээс өвдөг сөгдөн уучлал гуйлаа
2015-12-06 13:43:00