8o
Улаанбаатар хот
mobile menu

Матар: Өөртөө эргэлзэх хэрэггүй

2016-07-01 09:17:06

ХОНЬ 

Нөхцөл байдлаас шалтгаалан асуудлыг өөр өнцгөөс харах шаардлагатай байна. Аливааг томоор харж, заримдаа өөрийн буруу байсныг зоригтой хүлээн зөвшөөр. Ингэснээр чухал өөрчлөлтийг хийж, бүх асуудлыг нэгмөсөн шийдвэрлэнэ. Зургаа дахь мэдрэхүйгээ хөгжүүлэх гэж оролд. Ядаж л өөрийн зөн совингоо илүү сайн ойлгож, шийдвэр гаргахад тустай.

ҮХЭР

Санхүү мөнгөний асуудалд анхаарал хандуул. Шаардлагагүй зүйлд их мөнгө зарцуулахаас сэргийлнэ. Эцэг эхийнхээ өгсөн мөнгөнөөс хамааралтай байдаг бол асуудалд нухацтай ханд. Ялангуяа ганц бие Үхрийн ордныхон дэлгүүр хэсэхдээ төлбөрийн картан дахь мөнгөний хэмжээгээ бодолцож байж зарцуул. Хайр дурлалын асуудал тогтворгүй байна. Тиймээс болгоомжгүй үйлдэл бүү хий. Эс бөгөөс чи зөвхөн уйтгар гуниг л мэдрэх болно. Өөрийнхөө зугаа цэнгэл эсвэл хоббиг ол. Энэ нь таашаал авч ирнэ.

ИХЭР 

Амьдралынхаа талаар үнэнийг дэлгэж ярьснаар хайр дурлалын харилцаа бэхжинэ. Хайртай хүнээсээ өөр нэгэнтэй дотно яриа өрнүүлэх хэрэггүй. Томоохон арга хэмжээ олон нийтийн үйл ажиллагаанд дотны хүнтэйгээ хамт яваарай. Хүмүүстэй харьцахад хэдийгээр амар хялбар байх боловч найз нөхдөө мартаж болохгүй. Их хэмжээний мөнгөн шагнал авах магадлал өндөр байна. Нэр хүнд гэдэг таны хувьд хамгийн чухал зүйл бөгөөд ямар ч үнээр хамаагүй хамгаалж үлдэх хэрэгтэй.

МЭЛХИЙ 

Та өөрийгөө урам зориг нь хугарсан, бас хувь заяа муутай нэгэн гэх мэтээр бодож бопох юм. Хэрэв тэгсэн бол хэсэг хугацаагаар гадагш гарвал бүх зуйл хэвэндээ орох болно. Өдөр бүр цэвэр агаарт гарах, сайн гэгч амрах нь эрүүл мэндээ сайжруулж, хүч чадлаа дээшлүүлэх зөв арга зам болно. Зөв хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн хийж хэвшихэд тохиромжтой цаг. Энэ нь зохих үр дүнгээ өгнө.

АРСЛАН 

Өөртөө итгэлтэйгээр аливаад хандаж сур. Өөрийгөө үнэлэх үнэлэмж тэр хэмжээгээр дээгүүр байх юм. Бусдад ольхиогүй харагдахыг хэн ч хүсэхгүй. Аливаа зүйлээс зайгаа барьж зугтаасан хэвээр байгаа бол нэн даруй өөрчил. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ анхааруулах нь зүйтэй. Урлагийн зам бол өөрийгөө олох гарц. Хүүхэд үнэнийг өгүүлдэг. Тиймээс тэдний хэлж байгаа үгсийг үл ойшоож болохгүй. Сүүлийн үеийн концерт, уран сайхны арга хэмжээг гэр бүлийнхэнтэйгээ хамт үзээрэй.  

ОХИН

Та байгалийн сайханд амарч, хүүхэд насны дурсамжаа сэргээхийг хүсэх болно. Ганцаараа байхыг хүсэх бөгөөд хандивын арга хэмжээнд оролцох болно. Таны төсөөлөн бодох чадварын ачаар ямар ч ажилд бүтээлч, урам зоригтой байх болно. Та өнөөдөр гэр оронгүй хүмүүст хандив цуглуулж, хүүхдүүдэд хичээл заах зэргээр олон нийтийн арга хэмжээнд оролцож, бусдад туслах болно. Гэртээ өнжихөөр шийдсэн бол засвар хийх юмуу гэр бүлийнхээ түүхийг судалж өнгөрүүлээрэй.

ЖИНЛҮҮР

Та ажилдаа хариуцлагатай чин сэтгэлээсээ хандах юм бол удахгүй үр шимийг нь хүртэх болно. Сэтгэлээ бүү зовоо. Оюун санааны хувьд өөртөө урам хайрлаж, аливаа хурал цуглааныг орхидуулахгүй бай. Өөрийгөө сонсож гэнэтийн үйл явдалд итгэ. Тэгвэл та хүлээж байснаасаа илүү олон зүйлийг төвөггүйгээр бүтээж чадна. Та байгалийн сайхныг мэдрэх хүслээр дүүрэн байна.  

ХИЛЭНЦ

Шинэ сард адал явдал, аялал, мэдлэг гэсэн 3 зүйлийг онцлох болно. Таны боловсрол, аялал, итгэл үнэмшлийн гэр болох Мэлхийн ордыг Cap гэрэлтүүлсэн тул зарим Хилэнц өөр улс руу нүүх эсвэл их, дээд сургуульд сурах, удаан амрахыг хүсэх байх. Энэ бүхнийг амжуулах эрч хүчийг сансар орчлон танд илгээжээ. Та сайн мэдлэггүй сэдвээрээ ярилцсан ч сайхан таашаал авна.  

МАТАР

Энэ өдрийг амрах, чимээгүйхэн эргэцүүлэн бодох өдөр болго. Учир нь та ажил мэргэжил, үүрэг даалгавар, нөхцөл байдлаас болоод маш завгүй байгаа тул ганцаараа байхыг их хүснэ. Өнөөдөр таныг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс хүрээлнэ. Хэрэв таны мэдэх хэн нэгэн стресст орсон, асуудлаа шийдэх гэж ядаж байгаа бол чадлаараа түүнд тусла. Өөртөө эргэлзэх хэрэггүй. Хэн нэгэн хүн таныг шүүмжилдэг ч гэсэн шүүмжлэл бол таныг муутгах бүх зүйл биш.

БУМБА

Өнөөдөр компаний ажилчидтай таатай харилцаа тогтоо. Найзуудын харилцаа сайжирч ярилцах сэдэв илүү сэтгэл хөдлөм болж чадна. Бусдын таагүй нөлөөнд автаж, илүү эрх чөлөөтэй байх хүсэл төрөх байх. Багийн гишүүдийн эрч хүчийг сайжруулахад анхаар. Цаг зав гарвал бизнестээ анхаарал хандуул. Сугар гараг, Бархасбадь гарагийн аз жаргалтай нэгдэл нь хайртай хүнтэйгээ учрах эсвэл харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсч буй Хумхынханд таатай нөхцөл байдал бий болгоно.

ЗАГАС 

Шинэ cap эхэлж байгаа тул, таны санхүүгийн чиг хандлага илт тодорхой байна. Гүнзгий амьсгаа аваад тайван, амар амгаланг эрхэмлэ. Онцгой харилцаагаа гүнзгийрүүлэхийг шаардах нь хэцүү байх хэдий ч ирээдүйд аз жаргал ирэх нь туйлын чухал. Та төрөлхийн өгөөмөр хүн гэдгээрээ алдартай. Одоо та өгсөн тусынхаа хариуг эргүүлж авах цаг ирнэ гэдэгт итгэ. Болгоомжтой байж, эрүүл мэндэд тань муугаар нөлөөлөх шороо тоостой орчиноос хол бай. Амарч, тайвшрахыг сонгож өөрийн бие, тархи, сэтгэл зүрхээ сайн амраа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zol
num haachsan
2016/07/01 202.179.24.57