8o
Улаанбаатар хот
mobile menu

Матар: Өөдрөг бүхнийг далласан долоо хоног

2016-07-04 08:28:50

Хонь: Гэр бүлийн харилцаа, романтик учрал, хайр дурлалд ээлтэй үе. Ажил хэрэг амжилттай явагдаж, санасан үр дүн авчирна. Орлогын шинэ эх үүсвэр олох, шинэ ажилд орох магадлалтай. Бусадтай илэн далангүй байж, өөрийгөө зөв илэрхийлэхэд анхаар. Долоо хоногийн дундуур та ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр амарч, салхинд гарч эрч хүчээ сэлбээрэй.

Үхэр: Сэтгэлийн хямралд орж болзошгүй. Ажилдаа алдаа дутагдал гаргах, ойр дотны хүмүүстэй маргалдах зэрэг нь таны сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлнэ.  Нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, сэтгэл хөдлөлдөө хэт автах хэрэггүй. Ажилдаа хянамгай байж алдаа гаргахаас сэргийлээрэй. Ганц бие хүмүүс хайр дурлалд яарах хэрэггүй. Хордлого авах, аль эсвэл бэртэж гэмтэж магадлалтай.

Хамтатгах: Шинэ долоо хоногт эхлүүлсэн ямар ч ажил гайхалтай бүтнэ. Таны хөгжилтэй зан эргэн тойрныхонд чинь эерэг уур амьсгал авчирч, та сонирхолтой хүмүүстэй танилцана. Долоо хоногийн дундуур зөрүүд загнаж, бусадтай маргах магадлалтай. Ажилдаа шинэ санаа гаргаж, бүтээлч сэтгэлгээгээр хандах нь бүтээмжийг нэмэгдүүлнэ. Шаардлагагүй зардлаа танаж чадвал санхүүгийн хүндрэл үүсэхгүй. Эрүүл мэндийн байдал сайжирна.

Мэлхий: Сэтгэл санаа өөдрөг байна. Амьдралдаа сэтгэл хангалуун байдлыг мэдэрч, ажиллах эрч хүчээр дүүрэн байна. Эдгээр өдөрт таныг аз ивээнэ. Бизнес эрхлэгчдэд ашигтай санал орж ирэх болно. Шинэ ажил эхлүүлэхэд санхүүгийн асуудал тулгарна. Найз нөхдийн хүрээнд тэмдэглэлт баярт уригдаж, аялахаар замд гарах бололтой. Бусадтай эелдэг харьцаж, хэрүүл маргаанаас зайлсхийх хэрэгтэй. Биеэ барих чадвараа алдвал том асуудал тарьж мэднэ.

Арслан: Ажлын ачаалал бага байх тул гэр бүл, хувийн амьдралдаа анхаарсан долоо хоног байх болно. Ганц бие хүмүүс хайр дурлалд азгүйтэх хандлагатай. Гэр бүлд үл ойлголцлоос болж ширүүн маргаан дэгдэнэ. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байгаа тул шаардлагагүй зүйлд мөнгө зарцуулахаа багасгах хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Охин: Урам зориг, хүсэл тэмүүлэл дүүрэн долоо хоног айсуй. Эрч хүч дүүрэн байх тул төлөвлөсөн ажил, үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж чадна. Амжилттай ажлын үр дүн таны карьерт маш том өөрчлөлт авчирна. Фитнессээр хичээллэх, явган алхах, гүйх зэргээр эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Гэхдээ гэнэт их ачаалал өгөх нь эрүүл мэндэд чинь сөргөөр нөлөөлөхийг анхаарч багаас эхлээрэй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, орлого нэмэгдэнэ.

Жинлүүр: Найз нөхөдтэйгөө уулзаж, баяр тэмдэглэхэд таатай. Удаан нөхөрлөсөн найз нөхрөөс илүү шинэ танил сонирхолтой санагдана. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч санхүүгийн асуудал тулгарч магадгүй. Ажлын ачаалал харьцангуй бага байна. Хайр дурлалын харилцаанд зөрчил үүсч, салж сарнихдаа тулж магадгүй. Стресс бухимдлаа тайлах хэрэгтэй бол дуртай зүйл, хоббигоо барьж ав. Согтууруулах ундаа, муу хүмүүсээс хол байх хэрэгтэй. Эс бөгөөс том алдаа хийх магадлалтай.

Хилэнц: Сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй долоо хоног. Алсаас зочин ирж, хөл хөөртэй байх болно. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд орлогоо нэмэгдүүлж чадна. Энэ нь таны санхүүгийн нөхцөл байдлыг дээшлүүлнэ. Найз нөхдийн хүрээнд баяр тэмдэглэх юмуу баяртай үйл явдал тохиолдоно. Гэр бүлдээ цаг гаргаж, анхаарал тавиарай. Таныг гэсэн нэгний сэтгэлийг хүндэлж, урмын үгээ харамлах хэрэггүй.

Нум: Таны хайр сэтгэлийн асуудал болон гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа таатай байна. Ажил хэргийн талбарт өөрийгөө бусдад батлан харуулахад хамгийн тохиромжтой үе. Чадвараа үнэлүүлж, албан тушаал ахих боломжтой. Гэр бүлд хүүхдүүд асуудал тарьж, таны сэтгэлийг зовооно. Спортоор хичээллэж, хоолны дэглэм баримталж эхлэхэд сайн. Ганц бие хүмүүс сонирхолтой нэгэнтэй учрах боловч удаан хугацааны харилцаа тогтоож чадахгүй.

Матар: Өөдрөг бүхнийг далласан долоо хоног. Тааламжтай байдал таныг хаа ч явсан дагаж, таатай хандлага, нөхцөл байдал угтах болно. Энэ бүхнээс сэтгэл ханамж мэдэрч, өөрийгөө эрч хүчээр цэнэглэж чадна. Хувийн амьдралд чухал шийдвэр гаргах хэрэггүй. Ажил хэргийн түншээ сайтар судалж, зөв бодолтой хүнийг сонгохыг хичээгээрэй. Таны түрийвч мөнгө ургуулахгүйгээс хойш зардлаа хяна.

Хумх: Таны ажлын бүтээмж өндөр байх тул та үүрэгт даалгавар, зорьсон ажлаа төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгаж чадна. Таны оюун санаа сэргэг байх тул ямар ч асуудлыг төвөггүй шийдэж чадна. Ойр дотны хүнтэйгээ таагүй харилцаатай байсан бол нээлттэй, чөлөөтэй ярилцсанаар үл ойлголцлыг арилгаж чадна. Олон нийтийн арга хэмжээнд оролцож, танилын хүрээгээ нэмэгдүүлэх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирч, сэтгэл санаа өөдрөг байна.

Загас: Тааламжтай долоо хоног. Ажил хэрэг, бизнестэй холбоотой таатай үйл явдал тохионо. Эрхэлсэн ажил хэрэг бүтэмжтэй болж, орлого нэмэгдэнэ. Бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж гарч ирнэ. Гэр бүлийн хэрүүл маргаанаас зайлсхийгээрэй. Хэнд ч ашиггүй хэрүүл маргаанаас болж эрч хүч буурч, сэтгэл санаа тавгүйтэхээс цаашгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment