8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинээр сонгогдсон гишүүд 30 хоногийн дотор ХОМ-ээ бүртгүүлэх үүрэгтэй

2016-07-05 16:57:58

Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр тухайн шатны сонгуульд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор Хөрөнгө, орлогын мэдүүлэг өгөх ёстой. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг үндэслэн тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ /ХОМ/ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлнэ  гэж заасан байдаг аж. Ийнхүү заасны дагуу УИХ-ын гишүүний түр үнэмлэх авч тангараг өргөсөн  тухайн өдрөөс хойш 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл