8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монголын Улсын 29 дэх Ерөнхий сайд тодорч, Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг яллагдагчаар татсан өдөр

2016-07-06 18:29:00

Үдэш бүрийн энэ цаг мөчид “Монголын нэг өдөр” тойм булангаараа эрхэм уншигч тантай учран золгодог билээ. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн дараах үйл явдлуудыг манай хэвлэлийн хуудас ийнхүү тоймлож байна. “Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авч уншина уу.

Ж.Эрдэнэбатыг 100 хувийн саналаар дэмжлээ

МАН-ын Бага хурал дөнгөж сая өндөрлөлөө. Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан юм. Хуралд оролцогчид нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг 100 хувийн саналаар дэмжлээ.  Бага хурлын өмнө Удирдах зөвлөл ороход Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатаас гадна С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар нэр дэвшээд байсан. Гэвч С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар сайн дураар нэрээ татсанаар бага хурлаар зөвхөн нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг дэмжих, эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Бага хурлын дэгийн дагуу удирдах зөвлөлөөс гадна бага хурлын үеэр заалнаас хүн нэр дэвшүүлэх боломжтой. Гэхдээ гишүүд заалнаас хэн нэгнийг нэр дэвшүүлсэнгүй.  Ингээд Ж.Эрдэнэбат Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилохыг намын нөхөд нь дэмжив. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

МАН-ын VI Бага хурал эхэллээ

МАН-ын VI Бага хурал эхэлж байна. Хуралдааны эхэнд МАН-ын дарга М.Энхболд үг хэллээ. Өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар даргалж, дэд даргаар Ж.Амарзаяа ажиллахаар болсон байна. Энэхүү хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад санал болгосон Ж.Эрдэнэбатын тухай хэлэлцэх юм. Одоогийн байдлаар Бага хурлын ирц 50 хувьд хүрсэн учир ийнхүү хурлаа эхлүүлсэн байна. Дашрамд дуулгахад, Бага хурал 300 гаруй гишүүнтэй аж.

Баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

ЦЕГ болон ЗЦГ-аас Үндэсний их баяр наадмын үеэр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Энэ үеэр Наадам, АСЕМ-ын үеэр замын нөхцөл байдал, хөдөлгөөний урсгал чиглэлийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээлэл болон авто радио FM-96.3-aap тогтмол хүргэх болно. Тиймээс FM-96.3-г сонсож байхыг зөвлөж байна. Мөн энэ сарын 10-13-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг онцолсон юм. Түүнчлэн улсын их баяр наадмаар автомашины “А"-400ш, “ДКМ 00ш, "Ж”-100ш, “Г-2000ш, "Шар-Г-ЗООш, Ногоон-Ү"-700ш, “Улаан-М"-1000ш, “Цэнхэр М"-3000ш, нийт 7 төрлийн тусгай зөвшөөрөл олгогдох бөгөөд “ДК”- зөвшөөрлийг Гадаад харилцааны яам, "Ж"- зөвшөөрлийг Нийслэлийн аялал жуулчлалын газар, "А"- зөвшөөрлийн Наадмын төв комисс, “Шар-Ү", Ногоон-Ү зөвшөөрлийг Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, ‘Г, “Улаан-М", “Цэнхэр М” зөвшөөрлүүдийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгуудаас олгох юм байна. Мөн төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог бөгөөд эрхэм хөдөлгөөнд оролцогч та бүхэн авсан зөвшөөрөл дээрх маршрутад заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Су.Батболд нийслэлийн Засаг дарга боллоо

НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн Засаг даргаар Сундуйн Батболдыг томилох асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцогчдын олонх дэмжлээ. Ийнхүү Хотын даргаар Сундуйн Батболд томилогдлоо. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Манай циркчид дэлхийн циркийн урлагийн “Оскар” хүртжээ

Дэлхийн циркийн урлагийн "Оскар" гэгдэг "Мастер" олон улсын циркийн их наадам ОХУ-н Сочи хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэхүү наадам 16 номинацаар шилдгээ тодрулсан байна.  Үүнээс Монгол циркчид “Шилдэг номер”, “Шилдэг трюк” гэсэн хоёр төрөлд өрсөлдсөнөөс “Шилдэг трюк” номинацаас нийт 49 үзүүлбэрийг ардаа орхин 2016 оны дэлхийн циркийн шилдэг нь болжээ. Энэхүү баярт мэдээг Монгол цирк хөгжлийн төвийн тэргүүн, продюсер Н.Эрдэнэ цахим хуудаснаа нийтлэн дуулгасан юм. Тэрээр “Бид "Нүүдэлчин Монголчууд" үзүүлбэрээр дэлхийн циркийн Оскар хүртэж 75 жилийн ой нь тохиож буй Монгол циркийн урлагтаа бэлэг барилаа” хэмээн шагналын зургаа нийтэлжээ.

Наадмын өдрүүдэд ажиллах арилжааны банкуудын хуваарь

Баяр наадмын өдрүүдэд банкуудын салбар нэгжийн ажиллах цагийн хуваарь, байршлыг танилцуулна. 

ХААН банк


Улаанбаатар хотод 7 сарын 11-15-ны өдрүүдэд бүх салбар тооцооны төвүүд амарна. Дээрх хугацаанд Экспресс банканд хандан өөрийн картаа ашиглан дансандаа орлого хийх болон зарлага гаргах, шилжүүлэг хийх боломжтой.   Харилцагчийн лавлах 1800 - 1917

Төрийн банк /ажиллах салбарууд/

7 дугаар сарын 11-ний өдөр: 1. Занабазар салбар 2. Цэнгэлдэх ТТөв  - 11:00-17:00 цагийн хооронд

7 дугаар сарын 12-ны өдөр: 1. Мөнгөн завьяа ТТөв 2. Таван шар ТТөв - 11:00-17:00 цагийн хооронд

7 дугаар сарын 13-ны өдөр: 1. 17-н буудал ТТөв 2. Чулуун овоо ТТөв 3. Драгон ТТөв - 11:00-17:00 цагийн хооронд

7 дугаар сарын 14-ний өдөр: 1. Ялалт ТТөв 2. 13-р хороолол ТТөв 3. Өнөр ТТөв -  11:00-17:00 цагийн хооронд

7 дугаар сарын 15-ны өдөр: 1. МУИС ТТөв 2. Бөхийн өргөө ТТөв 3. Хархорин ТТөв 4. Мустанг ТТөв - 11:00-17:00 цагийн хооронд тус тус ажиллана.
 
Харилцагчийн лавлах – 1800 1881

 Худалдаа хөгжлийн банк

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд: Бүх салбар тооцооны төвүүд амарна. Харилцагчийн лавлах – 1900 1977

Ариг банк


7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх салбар тооцооны төвүүд амарна. 7 дугаар сарын 16-с хуваарийн дагуу зарим салбарууд ажиллана.
 
Харилцагчийн лавлах - 7013 3060


Хас банк

7  дугаар сарын 11, 12-нд бүх салбар тооцооны төвүүд амарна.

7 дугаар сарын 13-15-ны хооронд Сансар, Ард, Баянгол, Сонгинохайрхан салбарууд 11:00-17:00 цагийн хооронд ажиллана. 16-наас хуваарийн дагуу ажиллана.

Харилцагчийн лавлах  - 1800 1888

Ц.Сандуй нийслэлийн ИТХ-ын дарга боллоо

43 хүний ирцтэйгээр нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар Ц.Сандуйг Нийслэлийн ИТХ-ын даргаар сонголоо. Нийслэлийн ИТХ-ын даргын тамга тэмдгийг Ц.Сандуйд Э.Бат-Үүл гардуулж өгсөн юм. Хуралд оролцогчид түүнээс асуулт асууж дууссаны дараа ийнхүү НИТХ-ын даргаараа сонгожээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг яллагдагчаар татсан уу

УМБГ-т бусдаас онц их хэмжээний мөнгө залилж авсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг яллагдагчаар татжээ.

Тэрбээр энэ талаараа өөрийнхөө цахим хуудастаа ийнхүү бичжээ. “Өнөөдөр та шиг юмнуудын эрин үе байж болно. Гэхдээ ирээдүйд цаг өөр болноо за юу" гэсэн ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсны утсандаа үлдээсэн бичлэгийг дүн өвлийн хүйтнээр түүний амиа алдсан Хөвсгөл далайн эрэгт сонсч хоолой зангирч билээ. Харин өнөөдөр надад яг тийм үе тулж ирлээ. Тиймээ, Сүмбээ чиний гэрээс үнэн юм. Өнөөдөр эд нар шиг юмнуудын эрин үе байж болно, гэхдээ цаг өөр болноо. Гагцхүү тэр цагийг авчиралцахыг хичээлээ. Доод тал нь 10 жилийн хорих ялтай онц хүнд гэмт хэргийн яллагдагчаар татагдахдаа би бүр ч сайн ойлгож байна.

ХҮН НЬ БАЙВАЛ ХЭРЭГ НЬ ОЛДДОГ гэдэг үнэн юм. 10 жил хоригдлоо ч миний сэтгүүлч хэвээрээ, үзэл бодол минь хэвээрээ байх болно. Хэзээ нэгэн цагт энэ хилс хэргээр яллах гэж оролдож байсныг цагаатгаж л таарна. Өнөөдөр нийгэмд над шиг сэтгүүлч хэрэггүй, шоронд л суух ёстой юм бол тэнд нь очноо!!! Харин үзэл бодол минь хэвээрээ оршино, үхчихдэггүй юм бол!!!!.

5 сарын 25 ны өдөр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо руу оффшор дансны тухай хэргийн материал авч гишүүнээр элсэхээр АНУ руу явах гэж байхад эрүү үүсгэж саатуулснаас хойш сар гаруй Эрүүгийн цагдаагийн үүдийг сахиж дуугүй байсан.

Харин өнөөдөр ийнхүү яллагдагчаар татагдлаа...сайд асан А.Гансүхтэй үгсэн хуйвалдаж, МИАТ ыг дээрэмдэхдээ онц хүндээр гэмт хэргийн бүлэг зохион байгуулж залилан завшиж хулгайж луйвардсан гэх хэрэгт чихэгдэж байна. Би МИАТ ыг дээрэмдээгүй. Би эрх бүхий албан тушаалтан биш ээ...Сайн төр, шударга ёс хэзээ нэгэнт цагт ирж л таарна. Хэрэг хийгээгүй нь хэзээ нэгэн цагт тогтоогдож цагаадах цаг заавал ирнэ. Мөнгө төлж миний талаар мэдээлэл цацах гэж оролдсоныг сэтгүүлч нөхөд маань ч хэлж байсан. Бүр богино хэмжээний нэвтрүүлэг хүртэл хийж гаргахыг оролдсон шүү...Цагдаа ийм юм хийгээгүй гэвэл хэн захиалж хийлгэж байсан байх уу.

За яахав өнөөдөр та нар шиг ардчиллын нэр барьсан юмнуудын эрин үе байж болно. ИРЭЭДҮЙД ЦАГ ӨӨР БОЛНОО...миний алдаа гэвэл сэтгүүл зүй 4 дэх засаглал гэдэгт итгэж энэ 4 жил эрх баригчдыг зоригтой шүүмжилж ТВ-гээ хүртэл хаалгаж явсаных юм. Цензургүй сэтгүүл зүй байх ёстой гэж итгэж явсаных юм. ӨӨР ЮУ Ч БИШ” хэмээн бичжээ.

Л.Мөнхбаясгаланг МИАТ-аас их хэмжээний мөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусадтай хуйвалдаж авсан байж магадгүй гэсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байгаа юм. Тэгвэл одоогоор түүнийг яллагдагчаар татсан тул 10 жилийн хорих ял сонсох дээрээ ч тулж магадгүй. 

74 настай буурайг дээрэмдэж биед нь хүнд гэмтэл учруулсан этгээдүүдийг өнөөдөр шүүнэ

Орцонд 74 настай буурайг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан этгээдүүдийг хэргийг өнөөдөр шүүх юм байна. Эл хэрэг  өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт  гарсан билээ.  Тухайн үед хэрэг үйлдсэн гурван залуу нийлж байгаад үйлдсэн бөгөөд тэднийг шуурхай эрэн сурвалжилж цагдаагийн алба хаагч нар илрүүлэн баривчилсан. Улмаар шунахайн сэдлээр хүний цүнх дээрэмдэж зугтаасан залууст Эрүүгийн хуулийн 147,2-оор хэрэг үүсгэн шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар харьяа дүүргийн шүүхэд хавтаст хэргийг шилжүүлсэн байна. Тэгвэл өнөөдөр сэжигтэн этгээдүүдийг Баянгол дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 15.00 цагаас шүүхээр болжээ. Өмнө нь нэг удаа нэгнийх нь өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар шүүх хурал нь нэг удаа хойшилж байжээ.

С.Жавхлан: Ардууны хомоол цэвэрлэх амархан

УИХ-ын гишүүний тангаргаа өргөхөөр ирэхдээ С.Жавхлан 99 морьтон дагуулан өөрөө морь унаж ирсэн нь иргэдэд их л сонин санагдаж байв. Түүнийг шүүжлэх нэгэн байхад өмөөрөх хүн ч цөөнгүй байлаа.  Тэгвэл гишүүний унаж яваа морь Төрийн ордноос Чингисийн талбай хүрэх хүртэл морь нь баасан гэнэ. Үүнийг харсан зарим иргэд "хотын өнгө үзэмжид муугаар нөлөөллөө" гэх зэргээр шүүмжилж байв. Тэгвэл гишүүн уг шүүмжлэлд хариу өгсөн байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа ийнхүү бичсэн байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Хувьцааны гуравдугаар ээлжийн мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ

Сонгуулийн өмнөхөн Засгийн газраас иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаанаас 322 ширхгийг 300 орчим мянган төгрөгөөр худалдан авах шийдвэрийг гаргаж улмаар иргэд дурын арилжааны банкинд хандаж, хувьцаагаа худалдах хүсэлт гаргаснаар долоо хоногийн давтамжтай худалдсан мөнгө нь иргэдийн дансанд орж байсан билээ. Энэ 7 хоногийн 100 мянган төгрөгийн санхүүжилтийг Сангийн яамнаас арилжааны банкуудад шилжүүлээгүйгээс түр зогсож, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл уг мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлсэн байна. Санхүүжилтийг арилжааны банкуудад шилжүүлсэн аж.

“Монголын нэг өдөр”  тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд тань амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ard
Shivertei oims bayartsogtoos ehleed manan-giinhan bugd bgaa gej naidaya! Harin uuriin ezen boloh Jonhuu battulgiin 250 saya am dollariin offshore dansiig ch gsen adilhan il gargaj taviarai daa!!!
2016/07/07 68.100.42.81
Ard
Offshore dansnii medeellig interpole hurtel olj avch chadahgui bhad munhbayasgalan geh avgai uuruu gantsaaraa olood avdag mun ch mundag yum aa! Shivertei oims bayartsogtoos ehleed manan-giinhan bugd
2016/07/07 68.100.42.81
Бат
Бид ямар сонгууль өгчихвөө. Ерөнхий сайд гэж утсан хүүхэлдэй гаргалаа. Луйвраар ялалтанд хүрсэн нь хүн бүхэнд тодорхой
2016/07/07 202.179.29.128
bi
Javhlan,odoonoos ehelj nom unsh,haranhui baij bolohgui shu,ganc neg duu duulj,mongol deel omssonoor eh oronch bolohgui shu
2016/07/07 202.9.40.125
zochin
Sanduig ITG-n dargaar tomimilogdson ni mash buruu!Manai hotyn gazruudyg naimaalcaj bayaja bizde chi,offshor danstan mini
2016/07/07 202.9.40.125
Тэрсээ
Бадамжунайг ХХАА-н сайд болгох хэрэггүй шүү. Тариаланчдын мөнгийг хулихдсан өөдгүй хүн. Хэрвээ сайд болговол намын нэр хүнд унах болно.
2016/07/06 202.21.116.2