8o
Улаанбаатар хот
mobile menu

ДЭМБ-аас Улаанбурхан дахих магадлалтайг сэрэмжлүүллээ

2016-07-07 11:15:00

Энэ он гарсаар манай улсад Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж олон нярайн эндсэн билээ. Үүнтэй холбоотойгоор орон даяар Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлж өвчний дэгдэлтийг намдаасан. Тэгвэл Улаанбурхан өвчин дахин дэгдэх магадлалтай гэдгийг  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид сануулсан байна. Тодруулбал, улаанбурхан өвчин есдүгээр сараас дахих магадлалтай гэсэн зөвлөмжийг Улсын онцгой комисст өгчээ.Тиймээс Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ц.Оюунбаатар өчигдөр болсон хуралдааны үеэр дээрх зөвлөмжийн дагуу Эрүүл мэнд, спортын яаманд нөхөн дархлаажуулалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахыг үүрэг болгосон байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment