Өчигдөр буюу ням гарагийн өглөө Өвөр Монголын Ордос аймгийн Эзэн хороо хошуунд 100 гаруй багтай хүмүүс цагдаагийн хэсэг рүү довтолжээ. Тэд байр сууцыг нь эвдэн сүйтгэж, 13 хүнийг гэмтээн, 11 автомашиныг шатаасан байна. Энэ тухай хамгийн анх Хятадын төрийн мэдлийн CCTV телевизийн суваг мэдээллээ. Тэд бороохойгоор зэвсэглэсэн байсан ба эхлээд цахилгаан эрчим хүчийг тасдан хяналтын камернуудыг ажиллагаагүй болгожээ. Үүний дараа байшин дотор нулимс асгаруулагч хий цацаж 13 хүнийг зодож гэмтээсэн байна.
Гэрчүүдийн мэдээлж байгаагаар халдлага хоёр цаг орчим үргэлжилж тэнд байсан хүмүүсийн гар утас, хувцас, эдлэлийг нь дээрэмдэн машинуудыг галдан шатааж, барилга байгууламжийг нь эвдэн сүйтгэсэн аж.