7o
Улаанбаатар хот
mobile menu

Баруун аймгуудад шатахууны үнэ буурлаа

2015-12-07 12:18:00

Засгийн газраас бүс нутгийн шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор 2015 оны 11 дүгээр  сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан. Энэ хүрээнд баруун бүсийн аймгуудын шатахууны үнийг энэ бямба гаригаас литр тутамд 120-260 төгрөгөөр буурууллаа. Тухайлбал, Баян-Өлгий, Увс аймагт  шатахууны үнэ хямдарч, төвийн бүсийн шатахууны үнэтэй ижил төвшинд хүрч, А-92 бензиний үнэ 1830 төгрөгөөс 1660 төгрөг болон худалдаалж эхэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment