АНУ-ын Калифорни муж улсад халдлага болж 14 хүний аминд хүрсэн билээ. Энэхүү халдлагыг эхнэр, нөхөр үйлдсэн бөгөөд тэд “Лалын улс”-ын дагагчид байсан нь тогтоогджээ. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотоос зүүн тийш 96 км зайтай оршдог Сан-Бернардино хотын “Инлянд бүсийн төв”-д АНУ-д төрсөн Саид Ризван Фарук, түүний эхнэр Пакистаны иргэн Ташфин Малик нарын халдлагыг “Лалын улс” сайшаасан байна. Халдлага болсноос хоёр цагийн дараа болсон буудалцааны үеэр цагдаа нар эхнэр, нөхрийг устгасан юм. Гэмт этгээдүүд эрс үзлийн нөлөөнд автсан гэх шинж тэмдгийг АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчоо илрүүлсэн ч, террорист бүлэглэлийн гишүүд байсан гэх нотолгоо олдоогүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама” Энэ бол гэм зэмгүй хүмүүсийг алах зорилготой терроризмын үйлдэл байсан” гээд АНУ, барууны эсрэг дэгдээж буй исламын гажуудсан хувилбар болох хэт даврагсдын бүлэлийг ор мөргүй устгана. Бид энэ дайныг давж гарч чадна” гэжээ.