-8o
Улаанбаатар хот
mobile menu

Азтан тодорлоо

2016-07-18 08:15:12

НӨАТ-н сугалааны арвангурав дахь тохирол өчигдөр буюу энэ сарын  17-ны өдөр 19:30 цагаас болж азтанууд тодорлоо.Өнөөдрийн тохиролд нийт 7,678,790 баримт бүртгэгджээ. Үүнээс 

  • 6,908 хүн 20 мянган төгрөг,
  • 696 хүн 100 мянган төгрөг,
  • 69 хүн 500,000 төгрөг,
  • 9 хүн дөрвөн сая төгрөг,
  • 3 хүн 20 сая төгрөг хожсон юм. Ингээд нийт 7,685 хүн өнөөдөр азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар: 51794784 байлаа.

Харин Супер шагналын азтан тодорсонгүй. 

Супер сугалааны дугаар: 35479923 

Энэ удаагийн сугалаанд зургаадугаар сарын 01-нээс 30-ны хооронд хэвлэгдсэн  баримтыг оролцуулжээ.

ЖИЧ: 20,000 болон 100,000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500,000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэх юм байна.Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгоно.

Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ харна уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
si-si
AAN-vvd medeegee ilgeegvi bna sh dee, Ene talaar medeelel uguurei yaj shiideh yum
2016/07/18 203.91.115.44
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 66