8o
Улаанбаатар хот
mobile menu

NASA Зул сарын баяраар асар том сүүлт од дэлхий дээр унаж магадгүй гэв

2015-12-07 14:58:00

Дэлхий рүү ойртож байгаа асар том сүүлд од зул сарын баярын өдөр унаж магадгүй талаар НАСА мэдээлжээ. Арванхоёрдугаар сарын 25-нд дэлхий дээр сүүлд од унавал газар аймшигтай хүчтэй хөдөлж, галт уулууд оргилно хэмээн АНУ-ын Сансар, одон орон судлалын төв-NASA-гийн  эрдэмтэд сэтгэл зовниж байгаа аж.  Пуэрто-Рикогийн Аресибогийн одон орны төвийн эрдэмтэд 2003 SD220 нэртэй энэ биетийг нэлээд эртнээс судалж ажиглаж байгаа аж. Гэвч энэ сарын 25-нд манай дэлхийд хамгийн ойр ирэх юм гэнэ.  Энэ талаар “Энэ сүүлт одыг одон орончид хэдийнээс байнга ажиглаж байгаа. Хамгийн аймшигтай нь энэ солирын таяг тойруу байнга өөрчлөгдөж байдаг болохоор манай дэлхийн, юм уу өөр гаригийн  татах хүчинд орж мэдэх юм” гэж NASA-гийн ажилтны ярьсныг The Daily Star иш татсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл