8o
Улаанбаатар хот
mobile menu

Аялал, зугаалгаар явахад таны цүнхэд юу байвал зохих вэ?  

2016-07-21 16:29:00

Зуны амралт үргэлжлэн явагдаж буй энэ үед та бүхэндээ аялал, зугаалгаар явахдаа анхаарах зүйлсийг хүргэж байна.  

Аялал, зугаалгаар явахад анхаарах зүйлс 

1.  Хувийн эмийн сантай явах-шархдах, гэмтэх үед хэрэглэх сойлт, боолтны материал, эм, эмнэлгийн хэрэгслүүдтэй байх

2.  40-өөс дээш насны хүмүүс даралтны аппарат, даралтны эм, аспирин 100 мг (зарим хүн аспирин 81 мг хэрэглэдэг) биедээ ойр авч явах

3.  Анхны тусламж хэрхэн үзүүлэх тухай мэдээллийг интернэт сайтуудаас унших, тэмдэглэх

4.  Аймаг, сум, багийн эмнэлгүүдийн байршлыг тэмдэглэж авах

5.  Нарнаас хамгаалах

6.  Даралтаа тогтмол хянах, эмчийн зөвлөгөөнөөр эмээ уух

7.  Зүрхний шигдээс, тархины харвалтыг эрт таних шинжүүд бол хэл яриа ээдрэх, гар, хөл сулрах, биеийн нэг тал хүндрэх, барьж байгаа юмаа алдах, тэнцвэр алдагдах, гуйвах бөгөөд энэ үедаспирин 100 мг (зарим хүн аспирин 81 мгхэрэглэдэг) эмнээс 3-4 ширхэгийг уулгаад яаралтай эмнэлэгт хүргэх хэрвээ аспирин 500 мг-ийнх байвал зөвхөн ширхэгийг уулгаад яаралтай эмнэлэгт хүргэх. Хамар, амнаас болон ер нь цус алдаж байгаа хүн бол аспирин өгч болохгүйг анхаараарай.

8.  Ходоодны шархтай, нойр булчирхай, элэгний үрэвсэлтэй бол хурц хоол, хорхог, боодог идэх, архи уухаас зайлсхийх (ходоодноос цус алдсан, элэг, нойр булчирхайн үрэвсэл сэдэрсэн өвчтөнүүд баярын үеэр ихэсдэг).

9.  Төөрөх, живэх, зам тээврийн аюул, ослоос болгоомжлох, морь, завь, мотоцикл, машинаар шөнө явахгүй байх, хамгаалалтын хэрэгсэл, хантааз, машины суудлын бүсээ тогтмол зүүх, хүүхдийг арын суудалд бүсийг зүүлгэн, мэшины суудалд суулгаж цонхоор цухуйлгахгүй зөв авч явах.

10.Нэг машин, мотоцикл, моторт завинд хэт олуулаа суухгүй байх, хүүхдийг буруу суулгаж авч явахгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгслээр аялал, зугаалганд явахгүй байх

11.Амралт, сувиллын газруудад амрахдаа анхны тусламжийн бэлэн байдлыг нь асуух, шаардах, гадаад, дотоодод аялахдаа байгалийн голомтот ба бусад халдварт өвчнүүдээс сэргийлэх, жишээ нь N1H1, эбола, корона вирусын халдвар болон хоолны хордлого, тарваган тахал зэрэгээс өөрийгөө болон бусдыг сэргийлж, сайхан дурсамжтай, аз жаргалтай, эрүүл энх сайхан наадаарай.

Монгол хүн та улс орныхоо үнэт баялаг нь юм шүү, таны амь нас, эрүүл мэнд үнэ цэнэтэй гэдгийг бүү мартаарай.

Таны аялалын цүнхэд юу байвал зохих вэ?  

·  Ус нэвтэрдэггүй хулдаасан хөнжил- Ус чийгнээс хамгаална, осголтоос сэргийлнэ.

·  Гар ариутгагч, резинэн бээлий- Халдвар авахаас сэргийлнэ.

·  Ариун салфетка, хөвөн, бинт- Шарх цэвэрлэнэ, боолт хийнэ.

·  Хуруун лент

·  Ариун зүү- Өргөс авна.

·  Хүйтэн жин- цус тогтооно, үрэвсэл багасгана.

·  Физиологийн уусмал- Нүдэнд гадны биет ороход угаана.

·  Жоргүй олгодог өвчин намдаах, харшлын эм бага тунгаар

·  Халууны шил

·  1 удаагийн амны хаалт

·  3 төрлийн тос- Нарнаас хамгаалах тос, шумуул үргээх, антибиотиктой тос

·  Гидрокортизоны тос- Амьтанд хазуулах, тууралтын үед түрхэнэ.

·  Tea tree oil-Цайны модны тос- Халгайд түлэгдэхэд түрхэнэ.

·  Чихны дусаагуур- Чихэнд гадны биет ороход хэрэглэнэ.

·  Хувь хүнд шаардлагатай эм бэлдмэл - Харшлын эсрэг, хөдөлгөөний үед уух эм/ машинд суухдаа хүүхэд бөөлждөг бол/, 40-с дээш насныхан даралтын аппарат, даралтын эм, аспирин, чихрийн шижинтэй бол эмээ авах/

·  Анхны тусламжийн цүнхээ хүүхэд хүрэхгүй газар байрлуулж, нарны гэрэл тусахгүй, сүүдэр газар хадгалаарай.

·  Эм хэрэгслийн хугацааг шалгаж шинэчлэхээ бас мартуузай.

Одоо харин та аялахад бэлэн үү? 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
beleen bayarlalaa
2016/07/18 202.21.106.132