8o
Улаанбаатар хот
mobile menu

Архины хордлого, осол гэмтлийн дуудлага өсчээ

2016-07-18 12:56:37

Түргэн тусламжийн төв баяр, наадмын үеэр нийслэлийн хэмжээнд нэг ээлжийндээ 46 эмч, 18 сувилагч, 46 тоноглогдсон автомашинтайгаар жижүүрлэн ажиллажээ. Өөрөөр хэлбэл энэ сарын 14-өөс эхлэн 23 хувиар хүч нэмэлдүүлэн үүргээ гүйцэтгэсэн байна. Энэ хугацаанд нийт 9330 дуудлага ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Баярын үеэр артерийн даралт ихдэлт, зүрх судасны өвчлөл, ходоод гэдэсний хямрал, архины хордлого, осол гэмтэл дуудлагууд зонхилжээ.  Хүүхдийн дуудлага 3.8 хувь, архины хордлого, осол гэмтэл 3.1-6.3 хувиар өссөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment