8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэд сайд асан Ж.Амарсанаа нийслэлд 10 түргэн тусламжийн цэг байгуулахаар болжээ

2015-12-07 16:26:00

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн буянаар иргэд элэгний С вирусын эмийг хөнгөлөлттэй үнээр авахаар болсон билээ. Мөн транс тосны хор аюулыг иргэдэд хүргэж, энэ талаар сэрэмжлүүлэх ажлыг эрчимтэй явуулсаар байгаа. Тэгвэл тэрбээр  ирэх 2016 онд нийслэлийн хэмжээнд 10 түргэн тусламжийн цэг шинээр байгуулахаар болсоноо  өнөөдөр мэдэгдлээ. Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Төслийг минь дэмжсэн төлөөлөгч нар, хурлын дарга, засаг дарга нарт баярлалаа! Байр хашаагаа түрээслүүлэх иргэд 103 т хандаарай. Сард түрээсэнд 700,000−900,000 төгрөг нэг цэг дээр төсөвлөсөн шүү. Үүнд ус, цахилгаан, дулаан, эмчийн аюулгүй байдал орсон байх ёстой. Баянзүрх дүүрэгт 4 ийг, Сонгинохайрхан дүүрэгт 3-ыг, үлдсэнийг нь бусад дүүрэгт байгуулна. Иргэдтэйгээ хамтраад зүтгэвэл болдог л юм байна ” хэмээн бичсэн байна.  
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл