Дэлхий дээрх хамгийн үнэтэй цамцыг худалдан авч өөрийгөө алтаар чимдэг байсан Энэтхэгийн баруун нутгийн Пуна хотын алдартай эр мөнгө хүүлэгч Пхужег бусдын гарт амиа алдсан талаар Энэтхэгийн цагдаагийн газраас мэдэгджээ. Мөнгөтэй холбоотой маргааны улмаас түүний аминд хүрсэн хэмээн цагдаа нар сэжиглэж байна. Тэрээр 2013 онд гурав гаруй кг жинтэй, 250 мянган долларын үнэ бүхий алтан цамцыг худалдан авснаар олон нийтийн хараанд өртөж эхэлсэн. Тэрээр нэгэн ярилцлагныхаа үеэр “миний сонголт бол алт” хэмээн ярьж байжээ.