8o
Улаанбаатар хот
mobile menu

Их аварга Д.Дагвадорж:Эхэс бол эрдэнэ юм

2016-07-23 13:00:00

Мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж  Монгол-Японы хамтарсан Гүүний эхэс боловсруулах үйлдвэрийнхээ нээлтийг  хийлээ. Их аварга  хэлэхдээ  “Эхэс бол эрдэнэ юм. Малаа хайрлаж өсгөж, үржүүлэх хэрэгтэй. 200 гүүтэй айлд ямар орлого очих нь вэ. Зөвхөн манай компани гэхэд малчдыг дэмжих тал дээр бас хөөрхөн мөнгө оруулаад явж байна. Малаасаа гардаг нэг зүйлийг ч гэсэн үнэтэй болгож, өөр төвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ чинь сайхан үйл хэрэг шүү дээ… Зөвхөн гоо сайханд төдийгүй хөгшрөлтийн эсрэг тарианууд, үе мөчний зөөлөн шингэнийг нөхөх бүтээгдэхүүн хийж байгаа. Манай орон эрс тэс уур амьсгалтай, өвдөгнөөсөө их даардаг. Түүнээсээ болж эрүүл мэндийн эрсдэлд ордог шүү дээ. Мөн нэмж нүүрний коллаген эссенциалуудыг бүгдийг нь хийнэ” хэмээн ярьсан байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
emch
avargadaa ulam ih amjilt ta shuuu
2016/12/22 124.158.95.132
nyamaa
Bayar hvrgie. Shn yum hiij bgaa yu bna
2016/07/23 122.35.225.152
pupo
Awargataa amjilt husey.Yamar shan uil hereg we.
2016/07/23 103.57.93.15