8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш "Харанга" хамтлагт “Алдрын од” гардуулна

2016-07-29 12:00:00

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд 7 дугаар сарын 30-ны 13:00 цагт тус хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь нийслэлийн удирдлагууд гардуулж өгөх юм.  Харин орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.

Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий Найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж байна. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн  сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцоно. Алдрын хүндэтгэл тоглолтыг UBS  телевиз шууд дамжуулах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment