
Ойрын өдрүүдэд хэт халуун болсноос 103 тусламжийн төвд хандах дуудлагын тоо эрс нэмэгдсэн талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдээлж байна. Тус төвд нийт дуудлагын 10 хувь буюу 100-150 орчим иргэдийн дуудлагаар нэмэгджээ. Монгол Улсын нийт нутгаар цаг агаар +33-аас +39 хэмд хүрч аагим халуун үргэлжилж байна. Хууч өвчтэй даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол уух. Мөн иргэд чухал ажилгүй бол өглөө 10-аас 16 цагийн хооронд гадуур гарахгүй байх. Хэрэв гадагш гарах шаардлагатай бол нарны малгай өмсч, нарны шүхэр хэрэглэж, шингэн юм сайн ууж байхыг Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс зөвлөж байна.



