-8o
Улаанбаатар хот
mobile menu

“ТЭСО “корпорацийн транс тос

2015-11-10 09:18:00

Сүүлийн үед хүний биед хортой зарим зүйлс, тэр дундаа “Транс тос”-ны тухай Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа ярьж, хор холбогдлыг нь тайлбарлаж байгаа. Мөн тэрбээр “Транс тос” ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүртэл олон нийтэд зарлаад байгаа юм. ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш транс өөхийг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг.

“Транс тос” гэдэг нь үйлдвэрийн аргаар гаргаж авсан тос юм. Тодруулбал, шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргүй хатуу масло, маргарин бүхий бүтээгдэхүүн болгосныг хэлдэг ажээ. Баруун европ болон өрнөдийн томоохон гүрнүүдэд энэ тосыг хэрэглэхгүй байхыг ард иргэддээ уриалдаг бас хориглодог. Гэтэл манай оронд энэ тос сүүлийн үед маш их хэрэглэдэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Гэвч манай  улсын хүнсний манлай үйлдвэрүүдийн нэг “Тэсо” корпораци үүнийг үл тоон ард иргэдэдээ транс тосыг иргэдэдээ худалдсаар байна.

Өөрөөр хэлбэл өвчин зарж байна тэд.  Транс тос гэдэг нь  хамгийн энгийн тайлбарлавал ургамлаас гаргаж авсан шингэн тосыг химийн урвалаар хатуу хэлбэртэй болгосоныг хэлдэг. Тиймээс маргарин нь химийн урвалаар гаргаж авдаг бүтээгдэхүүн юм. Энэ нь хүний биед чихрийн шижин, зүрхний шигдээс үүсгэж, улмаар хорт хавдарт өртөмгий болгодог байна.  Гэтэл тэд шошгон дээрээ “стандарт масло” гэсэн нэр зүүсэн ч транс тосны орцтой бүтээгдэхүүн зарж байх юм. Хэрэглэгчдийн хувьд тэр болгон бүтээгдэхүүн болгоны орц найрлагийг нь хараад байдаггүй. Харин сүүлийн үед зарим иргэд транс тосны ойлголттой болсоноос хойш худалдан авалт хийхдээ үүнийг нь хардаг болсон.

 

Гэвч хүнсний манлай үйлдвэр нь иймэрхүү хуурамч шошготой бүтээгдэхүүнийг  борлуулж, ард иргэдээ хороор дайлж байгааг мэргэжлийн байгууллагууд анхаарах цаг болжээ. Манай улсад иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалахын төлөө Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар, ЭМСЯ, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар гээд улсын томоохон байгууллагууд хянаж ажилладаг. Гэвч тэд дэлхий нийтээрээ татгалзаад байгаа тосыг хэрэглэгчдэдээ “түгээж” энэ үйлдэлийг даруй зогсоохгүй бол энэ компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хэн нэгэн чихрийн шижин, зүрхний шигдээс цаашлаад хорт хавдар тусах эрсдэл нэмэгдсээр байгааг дахин анхааруулъя.    

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 82