Өнгөрсөн зургадугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол хоёр илэрчээ. Энэхүү хоёр тохиолдол нь Улаанбаатар хотод илэрсэн байна. Уг хоёр тохиолдол илэрсэнээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 213 болсон байна. Ингээд ХДХВ/ДОХ-ын халдвараас хэрхэн сэргийлэх талаар хүргэе.
Халдвараас хэрхэн сэргийлэх вэ ?
- Та бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэснээр энэхүү өвчнөөс сэргийлж чадна.
- Аман секс хийх үед бэлгэвч хэрэглэх.
- Секс тоглоом дамжуулан хэрэглэхгүй байх. Энэ тохиолдолд тоглоомыг угааж хэрэглэх эсвэл бэлгэвчээр бүрхэж хэрэглэх.
- Судсаар хар тамхи хэрэглэгчид зүү, шприц дамжуулан хэрэглэхгүй байх.