-8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүтцийн өөрчлөлтөд орж буй яам, агентлагуудын ажилчдын цалинг зогсоожээ

2016-08-13 10:47:00

Шинэ засгийн газар 13 яам, 27 агентлагтайгаар үйл ажиллагаа явуулахаар болсон. Өмнөх засгийн үеийн 27 агентлагийн тоо өөрчлөгдөөгүй ч 10 тохируулагч, 17 хэрэгжүүлэгч агентлагийн зохион байгуулалтын хүрээнд нэлээд өөрчлөлт явагдана. Тухайлбал,  шинээр дөрвөн агентлаг байгуулж, зарим яамдын болон татан буулгасан агентлагийн хариуцаж байсан чиг үүргийг шилжүүлсэн бөгөөд дөрвөн агентлаг татан буулгаж холбогдох чиг үүргүүдийг шинээр байгуулах болон бусад агентлагуудад бүхлээр нь болон хуваан шилжүүлсэн. Нэгтгэх, хуваах замаар нийт таван агентлагийг  агентлаг болгосон билээ. Үндсэндээ агентлагууд бүхэлдээ бүтцийн өөрчлөлтөд орж байгаа юм. 

Яамдын тухайд Гадаад харилцаа, Сангийн, Эрчим хүч, Батлан хамгаалах, Барилга хот байгуулалт, Зам тээврийн яам зэрэг зургаан нэгж нь  өөрчлөгдөөгүй. Нэр нь өөрчллөгдөж, чиг үүрэг нь нэмэгдсэн байдлаар долоон яам эмхлэн байгуулагдаж байна. Яамдын дэд сайд нар сонгогдож, агентлагуудын даргын түр орлон гүйцэтгэгч нар тодорсон. Үүнтэй зэрэгцээд бүтцийн өөрчлөлтөд орж буй яам, агентлагуудын ажилчид өнгөрсөн долдугаарын сарын 10-наас хойш цалин аваагүй байгаа аж. Учир нь, Сангийн яамнаас бүтцийн өөрчлөлт хийгдэж буй байгууллагуудын Төрийн сангийн дансыг хаасан байна. Эдгээр төрийн байгууллагуудын ажилчдын цалин хэдийд буух талаар Сангийн яамны төлбөр тооцооны хэлтсийн ажилтнаас тодруулахад “Төрийн албан хаагчдын цалин хэвийн олгогдоод явж байна. Харин  бүтцийн өөрчлөлтөд орж байгаа яам, агентлагийн ажилчдын цалин олголт түр зогссон байгаа. Хэдийнээс орж эхлэхийг удирдлагууд мэднэ. Одоогоор бидэнд ямар нэгэн чиг ирээгүй байна” гэсэн аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Baatar
Mongol orond mini yu l bolood bna daa.Jiriin ajilchin alban haagchid dandaa helmegdeh yum daa.AN baihad ch helmegdsen MAN garaad bas helmegdeh yum bish bgaa daa gej sanaa zovoh yum.
2016/08/14 119.40.102.11
Zochin
Muruuruu ajilaa hiij bgaa humuusiin tsaling uguuchee arail ymaa
2016/08/13 202.9.41.212
иогэн
Боловч ээ МАНгарууд
2016/08/13 202.131.252.213
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 177