Рио 2016 зуны олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн шигшээ уралдаан болж дүнгээ гаргасан байна. 100 метрийн гүйлтийн шигшээ уралдаанд дэлхийн хамгийн хурдан хүн Ямайкын Усэйн Болт 9.80 секундын амжилтыг үзүүлж, түрүүллээ. Харин удаах байранд АНУ-ын Жастин Гэтлин (9.89) мөнгө медаль хүртэж, Канадын залуу тамирчин 9,91 секундын амжилтыг үзүүлж, хүрэл медалийн тавцанд зогсохоор боллоо. Усэйн Болт 30 насныхаа төрсөн өдрийн босгон дээр олимпийн наадмын гурав дахь алтан медалиа хүртлээ
Алдарт Усэйн Болт олимпийн наадмын гурав дахь алтан медалиа хүртлээ
2016-08-15 10:42:00