12o
Улаанбаатар хот
mobile menu

Өндөр өртгөөр системээ шинэчилсэн болохоор АТМ-ын шимтгэлийг нэмсэн гэжээ

2016-08-15 16:20:00

Арилжааны банкуудын татаас хэрээс хэтэрч буйд иргэд байнга гомдоллодог. ХААН банк л гэхэд АТМ-аас мөнгө авах бүрт харилцагчдаасаа 100, баримт хэвлэхэд 50, дотоодын бусад банкны картаар зарлага гаргахад 500, үлдэгдэл шалгахад 100 төгрөг гэхчлэн шимтгэл авдаг. Энэ нь харьцангуй өндөр шимтгэл үзэх хүн ч бий.  Тэгвэл тус банк саяхнаас АТМ-ын бэлэн мөнгөний шимтгэлээ нэмэгдүүлжээ. Тодруулбал, өмнө нь АТМ-аас авах мөнгөний хэмжээнээс үл хамаараад шимтгэл нь 100 төгрөг байсан бол өдгөө 100 мянга хүртэлх зарлагад 150, 101 мянгаас дээш бол 200 төгрөгийн татаас авдаг болсон байна. Учрыг ХААН банкны мэдээллийн ажилтнаас лавлахад “Манайх хэрэглэгчиддээ илүү шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс техник, тоног төхөөрөмжөө бүгдийг нь сайжруулж байна. Өндөр өртгөөр системээ шинэчилж буй тул АТМ-ын шимтгэлийг нэмэх шаардлага гарсан. Бусад үнэ тариф бол өөрчлөгдөөгүй” гэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хаширсан
ХААН банк хэзээний онцгүй банк байсан л да, байгууллагын дарга болон ахлах нягтлан бодогч нарт нь хахуул өгөөд тэр өгсөн хахуулаа ажиллагсдад өндөр хүүтэйцалингийн зээл өгдөг
2016/08/16 119.40.97.1
zochin
arai ch dendej bna ,ene bankuud
2016/08/15 202.72.242.180
jak
Novshiin bank
2016/08/15 27.123.214.105
zochin
bid nar shinchiliy gesen yum bnl da
2016/08/15 202.131.234.106
Зочин
Банкинд мөнгөө байршуулах хүнгүй болох юм бна л даа. Авах олгонд ийм шимтгэл төлж хэдэн төгрөгөө тэнд түгжиж байхаар 1 удаа бөөнөөр аваад өөрөө зохицуулаад зарсан дээр. дампуур дампуур
2016/08/15 103.194.176.5
  • Recent
  • Most Read
  • Most Comment