Австрали улсын эмч нар энэ сарын 17-25-ны өдрүүдэд монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийхээр болсон байна. Тодруулбал, тэд Хөвсгөлийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ-ийн эмч нартай хамтран түлэнхийн гэмтэл, сорвитой, төрөлхийн нүүр амны гажигтай хүүхдүүдэд мэс засал хийх аж. Мөн манай эмч нарт сургалт явуулах юм байна. Уг сургалт, мэс засал энэ сарын 17-20-ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, 22-25-ны өдрүүдэд ГССҮТ-ийн Түлэнхийн, нөхөн сэргээх тасагт болох аж.
Түлэнхийн гэмтэл, сорвитой, нүүр амны гажигтай хүүхдүүдэд үнэгүй мэс засал хийнэ
2016-08-16 08:51:00