8o
Улаанбаатар хот
mobile menu

Агентлагийн даргаас Ерөнхийлөгч хүртэл албан тушаалтны цалинг 30 хувь бууруулна

2016-08-16 11:56:48

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн даваа гарагт зарим төрийн албан хаагчдын цалинг бууруулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан. Гэвч Ерөнхий сайдын энэхүү мэдэгдлийн дараа нийт төрийн албан хаагчдын цалинг бууруулах мэтээр ташаа мэдээлэл иргэдийн дунд цацагдаж, нийгэмд багагүй бухимдал төрүүлсэн билээ. Тэгвэл агентлагийн даргаас Ерөнхийлөгч хүртэл албан тушаалтны цалинг 30 хувь бууруулах юм байна. Мөн аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргын цалинг 30 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа гэдгийг Сангийн яамнаас мэдээлжээ. Үүнээс гадна дээрх албан тушаалтнуудын шатахуун, утасны хэрэглээ болон тавилгын зардлыг 30 хувиар бууруулах аж. Зөвхөн утасны хэрэглээг 30 хувиар бууруулахад жилдээ 100-200 сая төгрөг хэмнэх боломжтой. Дашрамд дурдахад, 2016 оны төсвийн тодотголыг Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэлэлцүүлэх төлөвтэй байгааг эх сурвалж мэдээлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Төрийн соёлтой татаас гарч ирж байгаа юм бишүү ард түмэн ийм сонголт хүсээгүй төрөөс хулгай хийгч-н мөнг-г жир-н ард түмний карманы мөнгөөр соёлтой нь аргагүй хэлээд төлөх юм байна. Офшёрчдоо сэгсэрээ
2016/08/16 202.9.40.5
Санаа зовогч
Авилгын үүд сүртэйгээр ёслол төгөлдөр нээгдэж байгаа юм биш үү. Улам л хүнд суртал ажил явагдахгүй юм байна. өөр зардлаасаа танаж харин тушаалтаны үйлдэлд хяналт тавьж ажиллавал илүү үр дүнг өгөх бусу
2016/08/16 112.72.8.122