8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэлхий: Гэнэтийн тохиолдлоор дүүрэн өдөр

2016-08-17 10:00:00

Хонь
Өнөөдөр ердийнхөөсөө илүү өөртөө итгэлтэй байна. Өөртөө сэтгэл хангалуун байвал та үнэхээр дотроосоо гэрэлтэх болно. Эрүүл мэнддээ анхаар. Эрч хүчтэй байдал буурч, дархлааны системд нөлөөлж магадгүй. Оюун санааг бус биеийг тэтгэн бойжуулах хоол унд хэрэглэ. Тэргэл саран Арслангийн орд болон баяр хөөр, хайр сэтгэл, үр хүүхдийн нарны хэсэгт байгаа учраас үдшийг сайхан цэнгэж өнгөрөө. 

Үхэр 
Өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ бай. Тэднийг сонсож илэн далангүй ярилц. Өөртөө шаардлага тавь. Алдаа дутагдлаа бусдаас сонсож сур. Ганц бие үхрүүдийн хувьд албан өрөөндөө хайр дурлалтайгаа учирч болзошгүй. Үхрийн ордныхны бүтээлч чанар нэмэгдэнэ. Авьяас чадвараа ашиглах нь бахдам сэтгэл төрүүлнэ. 

Ихэр 
Таны харилцааны чадвар дээшилж, сурч боловсроход таатай байх болно. Зөвхөн өөрийн мөрөөдлөө дагаж хүсч байсан сургалтандаа суу. Өдөр тутмын харилцаанд гарч буй өөрчлөлтөнд сэтгэл хангалуун байхыг хичээ. Шинээр ном зохиол бичиж эхлэх, хүмүүстэй утсаар ярих зэрэг нь таны ажлын хуваарьт өөрчлөлт оруулна. Ихрийн ордныхон завгүй байх дуртай ч амьдралд сэтгэл хангалуун байж чаддаггүй. Тиймээс ажлаа түр зогсоож өөрийгөө амраа. 

Мэлхий 
Гэнэтийн тохиолдлоор дүүрэн өдөр байх болно. Таны төрөлхийн сайхан сэтгэл илэрхий байх болно. Сайн үр дүн татах чадвар тань хүчтэй байгаа тул аз завшааныг хүлээн авахад бэлд. Хөрштэйгээ нэлээд ул суурьтай ярилцвал сайн үр дүн гарах болно. Мэлхийнүүдийн толгойд түмэн янзын бодол санаа, төлөвлөгөөгөөр дүүрэн байна. Тиймээс орой унтахын өмнө эрчимтэй алхах, эсвэл ямар нэг дасгал хийх нь сайн сонголт байх болно. 

Арслан 
Өөрийгөө дүгнэх боломжоо хэзээ ч алдаж болохгүй. Та ойрдоо өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаас эсрэг зүгт яваад байгаа мэт санагдсан байх. Одоо ч гэсэн шийдвэрээ өөрчлөхөд оройтоогүй байна. Ирэх оныхоо ажил үйлст анхаарлаа хандуулаарай. Бүх оюун санаагаа цэгцэлж, нөхцөл байдлыг гартаа ав. Та өөрөө мэддэг ч бай үгүй ч бай танд халамжтай олон найз нөхөд бий. Тэд танд тусалж дэмжихэд хэзээд бэлэн байдаг. Та өөрийн авъяас чадвараа олж харах юм уу шинэ хайр дурлаптай учирна.   

Охин 
Өөрийн хийхийг хүсч буй бүх зүйлээ зоригтойгоор хийгээрэй. Санхүүгийн асуудал таны хяналтанд байгаа эсэхийг нягтал. Төлбөр тооцоогоо хугацаанд нь төлж, банкны өр зээл хадгаламж хэвийн байгаа эсэхийг шалгаж, орлого зарлагаа тэнцвэртэй байлга. Мөнгө таны хувьд чухал өмч хөрөнгө гэдгийг сана. Хоолны дэглэм болон эрүүл мэнддээ анхаарал тавьж апь болох тайван байхыг хичээ.   

Жинлүүр 
Цагаа үр бүтээлтэй өнгөрөөнө. Найз нөхдөөрөө дамжуулан шинэ харилцаа холбоо тогтооно. Хүмүүнлэгийн үйлсийн төлөө нэгдэх хүмүүсийн жагсаалт гарга. Өөрийн компаниа таниулан суртчилахаас гадна хүний нөөцдөө анхаарал хандуулаарай. Хэрхэвч хойшоо бүү ухар. Тун удахгүй шинэ орчинд дасах болно. Ялангуяа гэр бүлээсээ болоод сайхан боломжоо алдах хэрэггүй. Тэд таньтай үргэлж хамт байх болно. Аялалдаа зориулж илүү мөнгө төлөвлө, энэ асуудал биш.   

Хилэнц 
Өнөөдөр үйл хөдлөлийн өдөр. Гэхдээ өөрөө учрыг нь олж чадахгүй зүйлсээс болгоомжил. Хэт өгөөмөр зан болон хөндлөнгөөс үл оролцох чиг хандлага асуудалтай. Төлөвлөгөө зохиох, тууштай шийдвэр гаргахад тийм таатай өдөр биш. Учир нь өргөн цар хүрээтэй харах чадвар хязгаарлагдмал байна. Эцэг эх эсвэл дээгүүр албан тушаалтай хүн таны зан ааш, ертөнцийг үзэх үзлийг зэмлэж, буруушаах байх. 

Нум 
Энэ өдөр хүмүүстэй харилцахдаа анхаарал болгоомжтой байхыг од эрхэс танд зөвлөж байна. Хөндлөнгийн хүмүүст таны төлөвлөгөө тун сонирхолтой санагдаж байгааг сана. Од эрхэс таныг уужуу, өгөөмөр зангаа хязгаарлаж, ухаалаг, няхуур, хямгатай байхыг зөвлөж байна. Эс бөгөөс их хэмжээний алдагдалд орж магадгүй. Ном зүүдлэх нь найзад тань таны зөвлөгөө хэрэгтэй байгааг харуулж байна. 

Матар
Од эрхсийн эрч хүч одоогийн байгаа хувирамтгай нөлөөг тогтворжуулна. Матрын ордныхны ажил тогтвортой бөгөөд өөрчлөгдөхгүй. Та өөртөө үнэнч байх нь хамгаас чухал. Танд чухам юу аз жаргал авчирч байгааг нухацтайгаар бодож үз. Хэрэв энэ нь санхүүгийн найдвартай байдал мөн юм бол одоо болон дараа танд олдох боломжуудыг шүүрч ав. Энэ нь хамтын нөөц боломж, шинэ эхлэлийн дохио байх болно. 

Бумба 
Cap Арслангийн ордоос шинэ сарны мөчлөг эхлүүлсэнтэй холбоотойгоор түншлэл, хамтын эзэмшилтэй холбоотой асуудалд анхаар. Таны хувьд нэлээд ач холбогдолтой, ирээдүйд түшиж тулан дэмжлэг авах хүнийхээ талаар мэдээллээ арвижуул. Харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагаагаа цаашид яах талаар ярилц, хэлэлц. Бизнесийн уулзалтанд эв эе, албан ёсны харилцааг эрхэмлээрэй. 

Загас 
Од эрхэсийн нөлөөгөөр өнөөдөр амжилт, өөдрөг үзэл зонхилсон өдөр байна. Бүтээлч байдал тань ихэснэ. Өөрийн бизнес санаагаа эхпүүлэхэд таатай байна. Хэрэв та ганц бие бол шинэ хайр дурлалтай учиран тэнгэрт дүүлэж байгаа мэт их баяр хөөртэй байх болно. Та одоо өөрийнхөө хийдэг зүйлээс илүү ихийг хийн өсөж хөгжих хэрэгтэй. Зорилгоо биелүүлэхэд цаг хугацаа их шаардах тул та тэвчээртэй байгаарай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment