18o
Улаанбаатар хот
mobile menu

1 ам.доллар 2280 төгрөгт хүрч дахин 40 төгрөгөөр өслөө

2016-08-17 10:14:35

Ам.долларын ханш дахин өслөө.  Тодруулбал, өчигдөр 1 ам.доллар 2240 төгрөгт хүрсэн байсан бол өнөөдөр 2280 төгрөгтэй тэнцжээ. Өнгөрсөн сараас хойш ам.долларын ханш нийтдээ 300 төгрөгөөр ийнхүү өсөөд байна. Хоёр сарын хугацаанд долларын ханш ийнхүү өссөн нь олон шалтгаантай байгааг гэдгийг олон хүн хэлж байна. Тухайлбал, эдийн засагт орж ирэх ам.долларын нийлүүлэлт эрс муудсан, гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарч, валютын нөөц дуусч, экспортын орлого эрс багассантай холбоотой аж. Мөн Төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдэл ам.долларын ханш өсөхөд нөлөөлсөн гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байгаа гэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment