8o
Улаанбаатар хот
mobile menu

Загас: Хичээл зүтгэлээ гаргаж чадвал амжилтанд хүрнэ 

2016-08-18 09:38:00

Хонь
Бүтээлч өдөр. Ажлаа хийж байгаа хүмүүсийн хувьд өмнөө тавьсан зорилтдоо анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Ямар нэгэн алдаа осол гаргахгүй байх нь чухал. Шинэ хобби сонирхож эхлэх бололтой. Романтик харилцаа улам гүнзгийрч эхэлнэ. Гэртээ суудаг хүмүүс гэр орноо цэвэрлэж, илүү дутуу зүйлсээ нэг тийш болгох ажилтай өнжинө. 

Үхэр 
Зөн совин нэмэгдэнэ. Сонирхолтой үйл ажиллагаанд зориулж шинэ санаа гаргахыг хичээ. Ойр дотны найз нөхөд эсвэл хайртай хүнээс захидал хүлээн авснаар та таатай байх болно. Хэрвээ урт хугацааны турш тэмдэглэл эсвэл зохиол бичиж байсан бол одоо үүнийгээ нэг тийш нь болгох цаг нь иржээ. Шийдэгдээгүй сэтгэл зовоосон хайр дурлалын харилцаа тань удаан хугацаанд тодорхойгүй байгаа тул шүүмжлэхээс зайлсхий. 


Ихэр 
Та өнөөдөр өөрийн ашиг сонирхлоо тэргүүнд тавих нь. Хэт их хувиа бодож хайртай хүнээ гомдоохоос сэргийл. Өөртөө анхаарал тавихаас илүү бусдад туслах нь илүү таатай байдгийг сана. Түүхийн ухаан сонирхогчид интернэтээр сонирхолтой түүхийн дурсгалт газар, өвөрмөц соёл иргэншлийн тапаар хайж судална. Зочин хүлээн авч, цагийг хамтдаа сайхан өнгөрөө. 

Арслан 
Аливаад дүн шинжилгээ өгдөг чадвар болоод өөрийгөө хэрхэн үнэлдэг чанар үнэхээрийн гайхалтай юм. Дараагийн алхмаа төлөвлөхөөс өмнө хамгийн их хэрэгтэй байгаа зүйлээ чанга гэгч нь атгаад ав. Та төсвөө хэтрүүлж болохгүй. Харамсаж мэдэх тул үрэлгэн зангаа зас. Ойр дотны хэн нэгэндээ бэлэг сонгох нь амаргүй ажил гэдгийг ойлгоно. Юунд дуртайг нь таах гэж оролдохын оронд юу өгмөөр байгаа тэрийгээ л өг. Таны бэлэг дурсан сануулахаар сэтгэлийнх болно. 

Охин
Зарим нэг асуудал хэт томрох болно. Хэрүүл маргаан улам хурцдахаас гадна шалихгүй жижиг асуудал ч таны хяналтаас гарах болно. Эргэн тойрон дахь хүмүүстээ сэтгэл хөдлөлөөр хандахаас сэргийл. Хүмүүстэй хэрэлдэж маргалдсанаас болж та хүмүүсийн сэтгэлийг шархлуулж гомдоох болно. Ямар ч асуудал гарсан маш тайван байхыг хичээ. Нууцаа найдваргүй хүмүүст задлахаас сэргийл. Өнөөдөр өөртөө анхаарал тавьж, дуртай зүйлээ хийж өнгөрүүл. 

Жинлүүр
Мөрөөдлөөрөө байдаг, өөртөө итгэлгүй байдал, айдсаасаа сал. Намуун тайван орчинд бай. Цагаа үр дүнгүй бүү өнгөрөө. Цайныхаа цагаар түр ч болов ганцаараа байж бодлоо цэгцэлж тайвшир. Жинлүүрийн сурагчид хичээл номондоо анхаарал хандуулж үзсэнээ бататга. Хүлээж байсан харилцаа одоо бодит байдап дээр бий болох нь.   

Хилэнц 
Нap Жинлүүрийн орд болох нарны 12-р гэр лүү шилжин орж байгаа тул бизнес, хамтарсан санхүүгийн асуудлыг дахин шалгаж үз. Хадгаламж, мөнгөтэй дансаас болоод та хайртай хүнтэйгээ тэмцэлдэх байх. Аз болоход та давуу талаа харуулан ялна. Бизнесмэн Хилэнцүүд санхүүгийн тал дээр нилээн амжилттай. Эерэг чиг хандлагатай, ажилдаа хамаг бүхнээ зарцуулдаг бол аз шүүрэх амархан. 

Нум 
Идэвхгүй өдөр. Ганцаар байх, сэтгэл санаагаа төвлөрүүлэх, тархин дахь мэдээллээ цэгцлэхэд тохиромжтой. Өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал тавихыг од эрхэс анхааруулж байна. Од эрхэсийн таагүй байрлалаас болж сэтгэлээр гэнэт унах, шалтгаангүйгээр уурлаж бухимдах хандлага ажиглагдана.   
Матар 
Од эрхсийн эрч хүч одоогийн байгаа хувирамтгай нөлөөг тогтворжуулна. Матрын ордныхны ажил тогтвортой бөгөөд өөрчлөгдөхгүй. Та өөртөө үнэнч байх нь хамгаас чухал. Танд чухам юу аз жаргал авчирч байгааг нухацтайгаар бодож үз. Хэрэв энэ нь санхүүгийн найдвартай байдал мөн юм бол одоо болон дараа танд олдох боломжуудыг шүүрч ав. Энэ нь хамтын нөөц боломж, шинэ эхлэлийн дохио байх болно. 

Бумба 
Хамтрагчаа шүүмжлэхийн оронд идэвхтэй амьдрахад нь урам өг, шинэ ажил хайхад нь тусла. Өв залгамжлах эрх эсвэл даатгалын нөхөн төлбөр авах гэж удаан хүлээсэн хэрэг одоо бүтнэ. Гэр бүлийн асуудлаа шийдвэрлэх зөвлөгөө ав, дотоод сэтгэлээ мана. Зүүдэндээ харсан дохиог өдөр бүр тэмдэглэж ав. Тайлж уншихад цаг их авахгүй. Өөртөө итгэх итгэл муу байвал бусдад сэтгэгдэл төрүүлэхийг хичээ. Тактикаа өөрчилж асуусан үед л мэдээлэл өг. 

Загас 
Бизнесмэн загаснуудын ажлын уулзалт, ярилцлага өнөөдөр маш сайн явагдах болно. Та сайхан харагдахыг чухалчилж үзэх бөгөөд өөртөө итгэлтэй байж, ёс суртахуунтай байвал та агуу их нөлөөллийг авна. Та нарын ихэнхи нь салон, халуун рашаан, гоо сайхны газар очихоо алгасаж байгаа байх. Магадгүй өнөөдөр ч жишиг давтагдах байх. Хэрвээ та хичээл зүтгэлээ гаргаж л чадвал амжилтанд хүрнэ.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл