12o
Улаанбаатар хот
mobile menu

Тендерийн урилга

2016-08-18 09:44:12

Тендер шалгаруулалтын нэр:  Иргэний нисэхийн ерөнхий газрын интранет сүлжээний хамгаалалтын тоног төхөөрөмж, программ хангамжийн хамт шинэчлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер.

Тендер шалгаруулалтын дугаар: ИНЕГ/УТ/ТББ/Б-29/16

Иргэний нисэхийн ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос Иргэний нисэхийн ерөнхий газрын интранет сүлжээний хамгаалалтын тоног төхөөрөмж, программ хангамжийн хамт шинэчлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 200 000 000 төгрөг /1 жилд/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 150 000 000 төгрөгөөс доошгүй.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: дундаж нь 150 000 000 төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

Тендерийн хамт 4000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 09 дүгээр сарын 19 -ны 10.00 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 10.30 цаг нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот. Буянт-Ухаа. Иргэний нисэхийн ерөнхий газар. 

Хөрөнгө оруулалтын тасаг. 108 тоот өрөө .

Утас: 282059,  Факс: 70049683

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment