8o
Улаанбаатар хот
mobile menu

Олимпийн тамирчдад өгч байгаа уран барималын утга учрыг тайлжээ

2016-08-18 10:44:00

Олимпийн медаль авсан тамирчдад өгч байгаа уран баримал ямар бэлгэдэл агуулж байгаа талаарх мэдээлэл сошиал сүлжээнд тарж, олны анхаарлыг татаж байгаа билээ. Олон нийт энэхүү уран баримлын талаар өөр өөрсдийн санал бодлыг дэвшүүлэн гайхширсаар байгаа юм. Тухайлбал, нэгэн жиргээч "Энэ баримлаас RIO гэсэн бичиг уншигдах ёстой юу?" гэсэн бол өөр нэгэн жиргээч "Алт, мөнгө, хүрэл медаль авсан тамирчид гар гараасаа барьжээ" хэмээн тайлбаррласан аж. Тэгвэл уг уран баримал үнэн хэрэгтээ медалийн тавиур хийх зориулалтай гэнэ. Харин  утга учрын хувьд цуцашгүй эрч хүч, хагарашгүй эв эе, хүн байгаль хоёрын хослолыг харуулсан аж.  Уг баримлыг 3D принтерийн тусламжтайгаар урлажээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл