8o
Улаанбаатар хот
mobile menu

SEABERRY менюг амталсан BLUEFIN-ий үдэш

2016-08-18 13:37:00

Дэлхийн 12 оронд бүтээгдэхүүнээ экспортолдог “Сиберри фарм продактс”  компани  Монголд үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч монгол хүнд хэрэгтэй, эрүүл аз жаргалтай амьдрах боломжийг олгосон олон ажил хийсээр байгаа билээ.

Түүний нэг нь эрүүл зөв хооллолтын меню юм. Хүн эрүүл мэнддээ анхаарч, техникийн дэвшлээр бүтсэн аппрат ашиглаж, мөн гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрт таарсан зөв сонголт хийсэн ч таны эд эсийг тэжээгч хоол хүнсээ өөрчлөхгүйгээр эрүүл байх боломжгүй гэдгийг дэлхийн эрдэмтэн, судлаачид нотолсоор, баталсаар байгаа юм. Тиймээс хүнийг гаднаас нь эмчилж, эрүүл аз жаргалтай, урт удаан амьдрах боломж олгохоос гадна дотроос нь эмчилж, зөв хооллолтыг хэвшүүлэх нь зөв амьдралын нэгээхэн хэсэг юм. Тиймээс “Сиберри фарм продактс”  компанийнхан Bluefin рестораны чадварлаг хамт олонтой  хамтарч эрүүл зөв хооллолтын менюны нээлтээ хийлээ.

 Энэхүү арга хэмжээнд “Сиберри фарм продактс”  компанийн ТУЗ-ийн дарга Дональд Сигл, тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Хира Дигпал, “Блүфин” ХХК-ийн захирал П.Ганбат болон олны танил зочид хүрэлцэн ирсэн юм.  

Эрүүл зөв хооллолтын менюнд амин дэмээр баялаг хоёр төрлийн жүүс, таван төрлийн хоол, гурван  төрлийн десерт багтсан юм байна. Энэхүү хоолыг амталсан зочид “Амт, чанарыг бид мэдэрлээ. Хүн хоол идээд цадах нь чухал биш. Харин эрүүл зөв хоол идэж, хэвших нь хамгийн чухал гэдгийг хүн бүхэн мэддэг болсон. Хоол хүний биед хор биш эд эсийг сэргээж, амин дэмээр тэтгэгч байх ёстой” гэв.

Энэхүү шинэ менюны талаар мэдээлэл цахим хуудсаар тарснаас хойш олон хүн энэхүү үдшийн арга хэмжээнд оролцох хүсэлтээ илэрхийлсэн  аж. Нээлтийн арга хэмжээнд олон хүн хүрэлцэн ирж, Bluefin ресторанд хөл тавих зайгүй, амин дэмээр баялаг хоол, амттан хийж буй тогооч нар ямар ч завгүй ажиллаж байв.

Төгөлдөр хуурын тансаг аялгууг сонсон, жааз хөгжмийн хөнгөн аянд хөл нийлэн бүжих зочид талархал илэрхийлэн амжилт хүсэж байв.

SEABERRY менюг яагаад гаргах болсон талаар “Сиберри фарм продактс”  компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Хира Дигпалаас тодруулахад “Монгол Улсад өвчлөл маш их байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаа харуулж байна. Тэр дундаа элэгний өвчлөл маш их байна. Энэ нь буруу хооллолт , буруу хэвшлээс үүдэлтэй. Тиймээс “Сибери фарм продактс” компанийн хамт олон эрүүл зөв амьдралын хэв шинжийг бусдад түгээх, ойлгуулах, зав мэдээлэл түгээх үүднээс энэ менюг гаргасан болно.Чацаргана жимсний үр нөлөөг монголчууд сайн мэднэ.Манай компанийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэн, S-GEN аппаратаар гоо сайхны эмчилгээ хийлгэх нь богино хугацанд үр дүнгээ өгнө. Дээрээс нь зөв холлолтыг хэвшил болговол урт удаан, аз жаргалтай амьдрах боломж бүрдэнэ. Зөв хоололтын меню нь чацаргана жимсний хольцтой юм. Эрүүл зөв хооллолт, аз жаргалтай удаан амьдралыг хүссэн та бүхэнд амин дэмээр баялаг хоёр төрлийн жүүс, таван төрлийн хоол, гурван төрлийн десертийг санал болгож байна “ гэв.

Эрүүл хооллолтын цэсэнд дараах хоол багтжээ.

ХОЁР ТӨРЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УНДАА:

15 гаруй төрлийн ногоо, чацарганатай амин дэмээр баялаг хүч тамирын шүүс ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, дархлааг дэмжих, тархины үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах ач тустай.

ДӨРВӨН ТӨРЛИЙН ЗУУШ, САЛАТ:

Аргула бууцай, цэцэгт байцаа зэрэг организ шинэхэн ногоогоор хийсэн салат, зууш бүрийг хушны самраар амталсан гэдгээрээ онцлог.

ТАВАН ТӨРЛИЙН ҮНДСЭН ХООЛ:

Загас, үхрийн махан стейк, сам хорхой, тахианы цээж мах гэсэн хүний эрүүл мэндэд ашиг тустай, тослог бага, илчлэг уургийн хэмжээг тааруулан хийсэн тул эрүүл мэндэд онцгой ашиг тустай. Хоол тус бүр өөрийн гэсэн өвөрмөц амт, дахин давтагдашгүй орц, найрлагатай.

ГУРВАН ТӨРЛИЙН АМТТАН:

Чацарганаар амтлан хийсэн гурван төрлийн амттан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, амталсан хүн бүрт час хийсэн амтыг мэдрүүлэх бөгөөд эрүүл хооллолтын цэсэнд заавал байх бүтээгддэхүүн юм. Мэргэжлийн чадварлаг тогооч орц, найрлалга, давс хужрыг нь тааруулан хийсэн тул таны заавал амтлах цаашлаад өдөр бүр зооглох хоолны нэг юм.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bayrlalaaa saihan ajil ehluulsen D.Bolortuyad bayrlalaaa
emch
2016/12/22 124.158.95.132
Дэмжигч
Энэ ажлыг эхлүүлсэн жирийн монгол бүсгүй Д. Болортуяагийн талаар яагаад энэ мэдээнд оруулсангүй вэ? Уул нь тэрээр энэ компанийг байгуулж ийм сайхан ажил хийсэн хүн дээ.
2016/08/18 103.229.121.221