8o
Улаанбаатар хот
mobile menu

Матрынхны ертөнцөд өөдрөг хөгжилтэй гайхалтай сайхан өдөр болно

2016-08-22 09:45:08

Хонь 
Бүхэл цогц зүйл бүтээхэд өчүүхэн, жижиг юман дээр ч анхаарах хэрэгтэй байдаг. Амьдралынхаа болж бүтэхгүй зүйлээс аль болох хурдан ангижрахыг хичээ. Ажил дээрээ нэр төртэй байж, өчүүхэн алдаа гаргаж болохгүй. Эрүүл мэнддээ анхаар. Бие махбодь ба оюун санааны хоорондын харилцан шүтэлцээг үл тоомсорлох хэрэггүй. 

Үхэр 
Хэн нэгэнд үнэнч, ганцхан хүнийг хайрлах нь танд урам зориг өгнө. Дараагийн дөрөв хоногг цагийг битгий дэмий үр. Таны олон удаагийн ялалт тааламжтай байдлыг төрүүлнэ. Ажилдаа хэт улайрах хандлагатай байна. Өдөр тутмын тань ажил хэрэгт саад гарч ирэх тусам та бухимдах болно. Тиймээс зарим үед чөлөөт цагаа өөртөө зориул. Амралтанд яв, хүүхдүүдээ парк руу дагуулж яв. Ингэж чадвал нийгмийн амьдрал идэвхтэй болж эхэлнэ. Гэр бүлтэй холбоотой асуудал таны тэвчээрийг сорьж, хэрхэн шийдэх эсэхийг тань шалгана.   

Ихэр 
Өглөө эрт босч, цайгаа тайван уу. Ажлаа эхлэхийн өмнө дасгал, бясалгал хийж сэтгэл зүйгээ бэлд. Хоолны дэглэмдээ анхаарахгүй бол сэтгэл зүйн хямралд орж болзошгүй. Хэдийгээр амт муутай ч гэсэн уураг, хуурай тэжээл таны цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тус болно. Амьтан тэжээх нь сэтгэл зүйн дарамтаас гарахад тусална. Хэрвээ та нохойтой бол салхилуулангаа гадуур алхаж бай. 

Мэлхий 
Хайр дурлал, янаг амрагийн явдал одтой, аз завшаантай байх нь. Мэлхийн ордынхныг од гарагсийн тохиол ивээнэ. Хувь хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь амжилтад хүрэх гол түлхүүр юм. Ажил мэргэжил, бизнест амжилт олоход од гарагсийн ивээл тус болно. Үүний үр дүнд сэтгэх чадвар илүүтэй тодорно. Танд ашигтай мэдээлэл байдлыг өөрчилж болох бөгөөд санасандаа заавал хүрдэг нэгний хүсэл тэмүүллийг хүчтэй болгоно. 

Арслан 
Зөн совингоо чагнах анхаарал тань сулрах байх. Ирэх хэдэн долоо хоногийн турш та санхүүгийн асуудалдаа хамгийн их сонор сэрэмжтэйгээр хандах цаг иржээ. Та эрсдэлтэй алхам хийхийн оронд баттай, найдвартай юмнаас зуурж авахыг хүснэ. Хамтрагчаа тайвшруулахын тулд сэтгэл санаагаар дэмжиж өг. 

Охин 
Өнөөдөр таны хийсэн ажлын үр дүн гарч, шагнал урамшуулал хүртэх болно. Охины ордныхон бусдад хамгийн их тусалдаг хүмүүс байдаг. Та ч гэсэн тэдний нэг учраас бусдад чадах чинээгээрээ туслаарай. Яг одоо албан тушаал ахих нь таны хамгийн гол зорилго байх болно. Мэдлэг боловсрол ур чадвараа дээшлүүлэхийг асар их хүсч буй охиныхонд энэ зорилгоо биелүүлэх боломж олдоно.   

Жинлүүр 
Зугаа цэнгэл хөөх цаг биш үүнээс болж гэрт асуудал гарч эвлэрүүлэгч хэрэгтэй болох ба хэрэв ухаалаг байвал таньд ийм зүйл тохиолдохгүй. Хэрэг буруугаар эргэвэл таныг буруутгана. Өөрийгөө анхаар, дуусаагүй ажлаа дуусга, ирээдүйн ажилдаа бэлд. Ингэх нь таньд боломжийг олгох болно. Гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. Та үүнийг хүлээж авахдаа тайван байж чадвал бусдад өөрийгөө хэн гэдгээ мэдрүүлж чадна. 

Хилэнц 
Эрдэм мэдлэгтэй Хилэнцүүд баяр хөөр дүүрэн байна. Аз хийморь ивээж, сайхан боломж олдох тул амжилт ирэх гайхалтай цаг тохиожээ. Тушаал дэвшихээр дээш авирч байгаа хүмүүс хичээл зүтгэлээ бүрэн дайчилж, их цаг зарцуулах байх. Гэр бүл, найз нөхөд, өмнө нь уулзаж байгаагүй хүмүүстэй гайхалтай сайхнаар цагийг өнгөрөөх бололтой. Бусдаас таныг гэсэн өгөөмөр сэтгэл илэрнэ. Хэрвээ та нийгмийн сайн сайхан, хүмүүнлэгийн төлөө мөнгө цуглуулдаг бол их хэмжээний хандивыг хараад их гайхах байх.   

Нум 
Үдээс өмнө амьдралын эрч хүч өндөр байх нь ажил үйл бүтэмжтэй байхад нөлөөлнө. Өдрийн энэ үед гэрлэлтээ батлуулах, томоохон эд зүйл худалдан авах, ядууст өглөг өгөх, амарч алжаалаа тайлахад таатай. Гэхдээ санхүүгийн тал дээр ямар нэгэн чухал шийдвэр гаргахдаа сайтар бод. Учир нь од эрхэсийн таагүй нөлөөний улмаас санхүүгийн байдалд асуудал гарч магадгүй. 

Матар
Матрынхны ертөнцөд өөдрөг хөгжилтэй гайхалтай сайхан өдөр болно. Нар шилжин охины ордод байрласнаар аялал, боловсрол, итгэл үнэмшлийн систем бий болно. Зарим ганц бие залуус зэрлэг онгон байгальд завиар аялна. Шинэ газар суурьших, шинэ ажилд орох боломж өндөр байна. Өөрийгөө боловсруулах хичээлд суух эсвэл амралтын өдрүүдээр эрүүл мэнддээ анхаар. Хуулийн дагуу үйл хэрэг явагдах ба хэрэг шүүх болон хэлэлцээрийн хугацааг сунгах нь эцэстээ дэмжигдэнэ.   

Бумба 
Бизнесийн үйл ажиллагаанд таатай өдөр. Өөртөө итгэх итгэл, сэтгэлийн тэнхээний ачаар зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Албан тушаал ахих боломжинд татгалзах хэрэггүй. Хумхууд амжилтанд хүрэх замынхаа голд ирээд байна. Нар Охины орд руу явж байгаа учир үдээс хойш секс болон хүч чадалд сайнаар нөлөөлнө. Дайсагнасан харилцаа эв найрамдал болж хувирах байх. Санхүүгээ шалгах цаг ирлээ.   

Загас
Гадуур гарах, олон өөр хүмүүстэй уулзах, хаа явсан газраа хөгжилдөх дуртай Загаснуудын хувьд дахиад нэг эрч хүчтэй өдөр. Хүмүүс өгөөмөр, сайхан, энэрэнгүй сэтгэлд тань үргэлж дулаацаж байдаг. Таны олон зүйлийн хүсэл амьдралын амтыг мэдрэхэд хүргэх болно. Загаснууд ирээдүйгээ маш сайн төлөвлөдөг ба энэ тал дээр хэнийг ч дагуулахааргүй гэж өөрийгөө боддог. Танд бусдад шинэ санаагаа товч бөгөөд тодорхой, итгэлтэйгээр ойлгуулах чадвар байдаг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл