8o
Улаанбаатар хот
mobile menu

"Маск" продашкн Г.Мандахнаранд бүх тоглолтоо үнэгүй үзүүлэхээр болжээ

2016-08-22 13:51:07

"Рио 2016" олимпийн наадамд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой барилдаж 7:6 онооны  харьцаагаар манай бөх ялж байсан ч сүүлийн секундэд шүүгчдийн шийдвэрээр Узбекистаны бөхөд сүүлийн оноо өгч, ялалтыг шилжүүлсэн. Хүрэл медалийн болзол хангасан хэдий ч шүүгчдийн алдаатай шүүлтээс үүдэж, олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж чадаагүй МУГТ Г.Манхдахнарангийн барилдаан Олон Улсын анхаарлыг татсан юм. Тэгвэл хошин урлагийн "Маск"продашкн Г.Мандахнаранг бүх цаг үеийн турш гэр бүлийнхээ хамт тоглолтыг нь үнэгүй үзэх эрх олгож буйгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Энэхүү мэдэгдэлд "Хүн төрөлхтний эв нэгдэлийн бэлэг тэмдэг болсон ээлжит нэгэн олимп энд хүрээд дууслаа. Хэдийгээр бид итгэл найдвараа тээлгэн 43 тамирчнаа илгээсэн боловч тэднийг минь хавчиж боож луйвардсаар тэмцээн дууслаа. Монголчууд бид юу байна түүгээрээ л нэг нэгнээ дэмждэг ухаалаг ард түмэн. Эцсийн мөч хүртэл тэмцэж хүрэл медалийн болзол хангасан Г.Мандахнарандаа "МАСК" продакшн оршин тогтнох бүх цаг үед хүссэн үедээ гэр бүлээрээ үнэгүй тоглолт үзэх эрхийг өгье. Залуу минь Риогоос ирэхэд чинь "Эх Орон Инээмсэглэж Байна" гэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
ЦАГИИН ГАРЗ МАСК ТИИМ Ч ОЛИГТОЙ ЮМ ХИИДЭГ БИЛ ҮҮ ёстой салбадайнуудыг дагавал салбадай л болоно
2016/08/27 202.9.41.21
zochin
sahilga aldaj toglolt duusaagui bhad hachin avirlasnii tuloo shagnaad bdag bol ... ichmeer.. iim hariutslagagui yvdliig oogshuulj bgaa tanai hamylag oorsdoo iim hariutslagagui ajillatsgaadag yumuu...
2016/08/25 59.153.113.123
ука
Ямар сайхан бэлэг вээ, үнэхээр юу байна түүгээрээ. Тамирчин минь талархан хүлээж авах байхаа. Нэрийг нь ашиглан бичиж буй эрхэм ичээч ээ. Тэр хүн ингэж хэлэх нь битгий хэл бодол ч төрөхгүй тийм л хүн
2016/08/24 202.21.115.78
Г.Мандахнаран
Намайг арай салбадайн тоглолт үзэх мөнгөгүй гэж бодоод байна уу
2016/08/24 202.9.40.35
Том захирал Бямбасайхан
Алиа салбадайн тоглолт үнэгүй үзүүлэх гээд доромжилоод байгаа юмуу хаашаа юм бэ
2016/08/24 202.9.40.35
Батаа
Их харж үзвээ танай тэнэг тоглолтыг хүн үзлээ юу
2016/08/22 103.229.121.236