8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүжигчин Зулаа продюсерээр ажилласан шинэ бүтээл үзэгчдэд хүрнэ

2016-08-22 14:18:35

"ДОЗ" энтертайнментын жүжигчин А.Мөнгөнзул буюу Зулаа сүүлийн үед жүжиглэхээс продюсер хийхийг хүсдэг болжээ. Түүний хувьд "ДОЗ" энтертайментын хэд хэдэн дэлгэцийн бүтээлд гол дүр бүтээнгээ продюсерийн үүргийг тун ч чадварлаг гүйцэтгэсэн. Тэгвэл жүжигчин бүсгүй энэ удахгүй дэлгэцэнд гарах шинэ уран бүтээлд мөн л продюсерээр ажиллажээ. Тодруулбал, "ДОЗ плас" энтертайнмент , "Плас мошн пикчерс"-ийн хамтын бүтээл “Нэг өдрийн дайсан” уран сайхны кинонд тэрбээр продюсерээр ажилласан байна.  “Нэг өдрийн дайсан” уран сайхны кино энэ сарын 26-нд бүх кино театрын дэлгэцнээ гарахаар болсон бөгөөд  гол дүрд Ш.Доржсүрэн, Т.Билэгжаргал, С.Хишигжаргал нар тогложээ. Ийнхүү үзэгчид жүжигчин Зулаагийн ээлжит шинэ бүтээлээс түүний продюсерийн авьяасыг дахин харах нь ээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл