8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэллээ

2016-08-22 15:44:48

Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, “JCI” Лидер төрийн бус байгууллагатай хамтран элэгний B, C вирус болон хавсарсан хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлжээ. Энэ ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс элэгний B, C вирусийн шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулахаар болсон байна. Вакцинжуулалт өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдөр эхэлжээ. Уг ажлыг Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн 2-р байранд зохион байгуулж байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж 10 хүн тутмын 1 нь элэгний B вирусийн халдвартай байна. Иймээс нийгмийн зорилтод бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхээр уг арга хэмжээг зохион байгуулж байна. Вакцинжуулалт энэ сарын 25-ны өдөр дуусна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл