-8o
Улаанбаатар хот
mobile menu

Насанд хүрээгүй хүүхэд, оюутнууд эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлнө

2015-12-08 18:26:00

Vонгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд насанд хүрээгүй хүүхэд, их дээд сургууль, коллежийн оюутнуудын эрүүл мэндийг улсаас хариуцаж, даатгалыг нь төлдөг байсан билээ. Улмаар хүүхдийн бие муудвал дурын улсын эмнэлэгт хандаж, харьяа бусын мөнгөө төлөөд л хэвтэн эмчлүүлж болдог байсан юм.

Тэгвэл ирэх оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хүүхдүүд өөрсдийнхөө эрүүл мэндийн даатгалыг төлж эхлэх юм байна. Тодруулбал, 2015 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийн 8.1, 8.2.4, 15.1 дэх хэсэг дэх заалтуудад насанд хүрээгүй хүүхэд, их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сурагчид сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу 1920 төгрөгийн шимтгэл өөрөө төлнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 76