8o
Улаанбаатар хот
mobile menu

Нум: Зүүд зөнтэй байна

2016-08-26 09:42:09

Хонь 
Хэрвээ болгоомжтой байхгүй бол сэтгэл хөдлөл тань ажил хэргийн гэрээ хэлэлцээрт саад болно. Бусдын жинхэнэ зорилгыг ойлгохыг хичээ, тэдний үйл хөдлөл, үгийг хэтрүүлэн ойлгож болзошгүй. Аливааг хөнгөнөөр хүлээн авахыг хичээ. Ер бусын зүйлийг судлах хүсэл таны ухаан санааг эзэмдэнэ. Та зөн совингоо хөгжүүлж, ирээдүйгээ цогцлоохыг 

Үхэр 
Гараг эрхэсийн байдал танд ээлтэй байна. Дараагийн цөөн хоногт маш гайхалтай өөрчлөлт болно. Бүтээх авьяас тань гаялалзаж байна. Шинэ залуу зохиолчид чухал мэдээ сонсоно. Тэдний ажлыг хэвлэлийнхэн хүлээж авна. Орон нутгийн сонины газар таны өгуүллэгүүдийн тухай ярилцах болно. Бусадтай өөрийн мэдлэг чадвараа хуваалцах хэрэгтэй. Тоглолт үзэх эсвэл түүхийн дурсгалт газраар зугаалаарай. 

Ихэр 
Таны ирээдүйн төлөвлөгөө амьдралын хэв маягтаа томоохон өөрчлөлт хийхэд хүргэнэ. Хэрвээ та тамхинаас гарахаар шийдсэн бол асуудлыг амархан шийдэх олон арга байдаг гэдгийг мэдэх хэрэггэй. Сайн судалгаа хий. Таны юу бодох хамаагүй өмнө нь энэ аргыг олон хүн туршиж амжилтанд хүрсэн гэдгийг сана. Сэтгэл хөдөлгөм нэгэнтэй учрах бөгөөд утасны дугаарыг нь авахаа мартуузай. 

Мэлхий 
Орчлон ертөнцийн эрч хүч өнөөгийн чиг хандлага бүтээлч ба уран сэтгэмжийн эрэл хайгуулд ээлтэй байна. Өөрийн давуу тал дээрээ анхаарлаа төвлөрүүл. Яг одоо та юуг өөрчлөх, юуг байгаа хэвээр нь хэсэг хугацаанд орхих хэрэгтэй вэ гэдгийг тодорхой харж чадна. Хамгийн хайртай хүмүүстэйгээ хамт бай. Энэ нь сэтгэл санааны урамшуулал авчирна. Асуудалтай байсан янаг амрагийн харьцаа сайжирч тайвшрал авчирна. 

Арслан 
Чөлөөт цаг зав ихтэй тул та юу ч хийсэн тав тухаа алдах хэрэггүй. Өөрийн хүсэж байгаа зүйлээ л хийгээрэй. Гэнэт гэртээ их цэвэрлэгээ хийхийг хүсч, зугаатай байх болно. Харин гэрээ цэвэрлэх нэрийдлээр бусниулахын хэрэггүй. Ходоод гэдэс өвдөж зовиурлаж магадгүй тул хоолны дэглэмээ сайн бариарай. Эмчийн оношоор эм бэлдмэл авч хэрэглээрэй. 

Охин 
Хандивын арга хэмжээнд оролцож сэтгэлээ сэргээ. Хүмүүстэй ярилцаж, тэдэнтэй үзэл бодлоо солилцсоноор та сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ танд тусламж хэрэгтэй байгаа бол ойр дотны хүмүүс тань танд туслахад хэзээд бэлэн байх болно. Бусдаас тусламж гуйхаас нэрэлхэх хэрэггүй. Зохиол бичих, зураг зурах зэрэг бүтээлч ажил хийх нь танд урам зориг нэмвх бөгөөд үр дүн нь таныг гайхшруулах болно. Аялал зугаалгаар явах зэрэг нь хамгийн төгс амралт байх болно. 

Жинлүүр 
Хуучин дурсамж, эртний явдал агуулсан аливаа зүйлсийг эмх цэгцэнд нь оруулж дээврийн хөндийг цэвэрлэх өдөр. Өнгөрснөөс болж бухимдахгүй гэх баталгаа байхгүй. Аливааг даван туул. Өнгөрснийг нь өнгөрсөнд нь үлдээж, одоог одоогоор нь байлгая. Өөрийн сэтгэл хөдлөлөөс болж хөнгөн хийсвэр зан гаргахаас зайлсхий. Гэр бүлийн дахин нэгдэл бий болж байна. Найзуудаа хоолонд урихын өмнө хоёр дахин бодож үзээрэй.   

Хилэнц 
Хэдийгээр Хилэнцүүд зөн совинтой ч өнөөдөр үүнд нэг их найдах хэрэггүй. Маш их завгүй хэрнээ зарим нь ажил дээрээ тогтохгүй бололтой. Ажиллаж байгаа эсвэл нийгмийн үйл ажиллагаанд оролцож байгаа таны хувьд төвийг сахивал ирэх дарамт багасах төлөвтэй. Ажил хэргийн сайжирсан орчин таны ашгийг нэмэгдүүлж, хүчирхэг хүмүүст таныг таниулах бололтой. Өндөр албан тушаал, байр суурь горилохын өмнө эхлээд цалингаа нэмэгдүүлэхийг хичээ.                                                                                         
Нум 
Од эрхэс таныг эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах, сэжиг бүхий хүмүүстэй танилцах, эрүүл мэндэд хохирол учруулах зүйлээр оролдохыг хориглож байна. Тиймээс өнөөдөр төлөвлөсөн төлөвлөгөө, товлосон уулзалт, хайрын болзоогоо хойшлуулж, бусдаас хол байхыг зөвлөж байна. Согтууруулах ундаанаас татгалз. Зүүд зөнтэй байна. Цэцэг зүүдлэх нь сайн мэдээ дуулах эсвэл найз нөхөдтэйгээ уулзахыг бэлэгдэнэ.   

Матар 
Зугаа цэнгэл зонхилох тул гараг эрхсийн эрхшээл ажил хэрэгч байхыг шаардана. Анхны сэтгэгдэлдээ анхаарал хандуул. Хувийн сонирхол, алдар нэрийн өсөлтөд анхаар. Сайхан сэтгэгдэл төрүүлэм хувцаслаж, олны анхааралд өртөхийг хичээ. Танд анхаарал тавьж инээлгэдэг хүмүүстэй уулз. Хайр дурлал, романтик харилцаа таны санамжинд байнга байна. Шинэ шүтэн бишрэгч тань таныг жаргаах хамтрагч байна.   

Бумба 
Гэрээсээ гадуур амралтаа өнгөрүүл. Өдөр тутмын тогтсон дэглэмээ өөрчлөх нь хөршүүдийнхээ тухай мэдэж авахад тустай. Бүтээлч чадвараа харж урам зоригоо сэргээ. Хүүхдээ зусланд амраах хөгжилтэй байх болно. Тэгээд ч зусланд эзэмшсэн чадваруудаа танд зааж өгөх байх. Орой гадаа гал түлэн эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ баяр хөөрөө хуваалц. Хуучин дурсамжуудаа эргэн дурсаж ирээдүйгээ төсөөлөн ярилцах нь танай гэр бүлийн гишүүдийг илүү ойр дотно болно. 

Загас 
Холилдсон чиг хандлагатай өдөр. Өөрийн юу бодож байгаагаа бусдад ярихгүй байсан нь дээр. Та хамт ажилладаг хүмүүстээ уурлаж, үйл явдлыг тэсрэхэд бэлэн болгож магадгүй. Ийм учраас өнөөдөр аль болох тайван байхыг хичээ. Багачуудтайгаа тоголсоноор илүү дотны харилцаа үүсгэхэд тань тус болох болно. Гэр бүлийн таагүй уур амьсгалыг эвдэгч бол хүүхдийн цангинасан инээд гэдгийг та мэдрэх болно. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл