8o
Улаанбаатар хот
mobile menu

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 93.5 хувь нь хөрөнгө орлогоо мэдүүлжээ

2016-08-26 15:46:30

Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар сонгогдсон төлөөлөгчид бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тогтоол, шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж тухайн шатны ИТХ-ын ажлын албанд бүртгүүлэх үүрэгтэй юм. Энэхүү мэдүүлгийн явц ямар байгааг АТГ-аас лавлалаа. Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар сонгогдсон нийт 805 төлөөлөгчийн 93.5 хувь нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлжээ. Хуулийн хугацаа удахгүй дуусах учраас Авлигатай тэмцэх газраас аймаг, нийслэлийн ИХТ-ийн мэдүүлгээ хуулийн хугацаандаа бүртгүүлэхийг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл