8o
Улаанбаатар хот
mobile menu

Нум: Амьдралын зарчим, үзэл санаагаа хамгаалах өдөр

2016-08-27 11:55:00

Хонь 
Хэрвээ болгоомжтой байхгүй бол сэтгэл хөдлөл тань ажил хэргийн гэрээ хэлэлцээрт саад болно. Бусдын жинхэнэ зорилгыг ойлгохыг хичээ, тэдний үйл хөдлөл, үгийг хэтрүүлэн ойлгож болзошгүй. Аливааг хөнгөнөөр хүлээн авахыг хичээ. Ер бусын зүйлийг судлах хүсэл таны ухаан санааг эзэмдэнэ. Та зөн совингоо хөгжүүлж, ирээдүйгээ цогцлоохыг 

Үхэр 
Өнөөдрийн сарны чиг хандлага хүүхэд насныг тань эргэн дурсахад нөлөөлнө. Сайн мэдээ гэвэл үүрэг даалгавраа зөв хийвэл амжилтанд хүргэх нэг алхам болох нь. Эзэмшсэн боловсрол тань хэн нэгний сурч мэдэх үйлсэд тус дэм болно. Төрөл бүрийн аялал тухайлбал далайн аялал, үүргэвчтэй аялал зэргийг яг одооноос хайж эхэл. Танд амрах цаг хэрэгтэй. Хайрттайгаа ямар нэг асуудал шийдэхээс татгалз. Энэ нь зөрчлийн шалтгаан болж магадгүй. 

Ихэр 
Өнөөдөр та маш чухал мэдээлэл авах болно. Хэрвээ энэ санхүүгийн тухай мэдээлэл байвал ашиг авчирна. Хэрэгт дуртай хөршөөсөө болгоомжил. Бусдад нууцаа дэлгэхийг хүсэхгүй бол маш найдвартай хүнд хэлэх нь дээр. Өнөөдөр ямар нэг зүйлд хөрөнгө оруулахад тийм ч таатай өдөр биш бөгөөд үүний оронд ирээдүйд хийх ажлаа судлах нь илүү тохиромжтой. 

Мэлхий 
Болгоомжгой бай гэдэг бол өнөөдрийн хувьд ашиг тустай зөвлөгөө байх болно. Хэрэв тайван байж, биеэ барихгүй бол хангалттай их дарамт, түгшүүртэй байдал танд нөлөөлөх болно. Үг яриа эмчлэх эсвэл шархлуулах чадалтай байдаг учраас хэлж ярихдаа болгоомжтой бай. Зөрүүд хүмүүстэй цэц булаалдахаас зайлсхий. Гомдол гаргаж буй хэрэглэгч, ууртай байгаа хамтрагчтайгаа, цамаан зантай хамтрагчтайгаа харьцахдаа ухаан зарах хэрэгтэй.   

Арслан
Таны эрч хүч, хүсэл эрмэлзэл улам нэмэгдэж та илүү сайхан, илүү дээр зүйлсийг хүсэж эхэлнэ. Ажилдаа сэтгэл ханамж тааруу байгаа тул өргөдөл гаргах талаар ч бодож мэдэх юм. Удаан хугацаанд сайтар тунгаан, юу хийж чадахаа өөрөөсөө асуу. Нэмэлт дамжаа сургалтанд явж, илүү ихийг сурч мэд. Хойш суух хэрэггүй. Танд шинэ ажилтан сургах даалгавар оногдоно. 

Охин 
Өнөөдөр таны оюун ухаан тогтворгүй байгаа тул хүмүүст таагүй үг хэлж, бодлогогүй үйлдэл хийх магадлалтай. Машин засварт хэт их мөнгө төлөхийн оронд шинэ эсвэл цэвэрхэн ашигласан машин худалдаж авах нь хамаагүй дээр байх болно. Та машинаар ч явсан явган ч явсан ямар ч үед тайван байх хэрэгтэй. Өнөөдөр хаа ч явсан хүмүүстэй маргалдаж хэрэлдэх магадлал маш өндөр байна. Уурлалаа гээд ямар ч асуудал шийдэгдэхгүйг анхаар.   
Жинлүүр 
Хуучин дурсамж, эртний явдал агуулсан аливаа зүйлсийг эмх цэгцэнд нь оруулж дээврийн хөндийг цэвэрлэх өдөр. Өнгөрснөөс болж бухимдахгүй гэх баталгаа байхгүй. Аливааг даван туул. Өнгөрснийг нь өнгөрсөнд нь үлдээж, одоог одоогоор нь байлгая. Өөрийн сэтгэл хөдлөлөөс болж хөнгөн хийсвэр зан гаргахаас зайлсхий. Гэр бүлийн дахин нэгдэл бий болж байна. Найзуудаа хоолонд урихын өмнө хоёр дахин бодож үзээрэй.   

Хилэнц 
Өнөөдөр холимог чиг хандлагатай өдөр. Хурдан хөдөлгөөнт Буд гараг таны ажил бизнесийг тань илтгэдэг нарны 6-р гэр болох Ихрийн ордод шилжин очно. Таны харилцаа холбоо, өөрийгөө илэрхийлдэг 3-р гэр болон Үхрийн ордыг тэргэл cap хөндлөн гарах байх. Ярихаасаа өмнө сайн бод, өрөвдөх сэтгэлгүй хүнээс муу үг бүү сонс. Хамаатан, хадамтай холбоотой хэрүүл маргаан гарч мэднэ. Энэ нь тэдний зээлсэн, таны зээлүүлсэн мөнгөтэй холбоотой байх. Сайхан хайр нөмрөн авсан ч Хилэнц болгоомжилно.   

Нум
Амьдралын зарчим, үзэл санаагаа хамгаалах өдөр. Та өглөөнөөс эхлээд л эргэн тойрныхоо хүмүүстэй санал зөрөлдөж, дургүйцлийг нь төрүүлэх бололтой. Өөрчлөлт хийхийг хүсэх, захиргаадалтын ямар нэгэн хэлбэрт таагүй хандах нь бусдын харилцаанд таатай санагдахгүй. Гэхдээ ухаалаг зан, авхаалжтай сэргэлэн байдлаараа та ямар ч таагүй байдлаас хялбархан гарч чаддаг. 

Матар 
Өнөөдөр од гарагууд сөргөөцөлдөнө. Таны хэл яриа, зан төлөв эрчимтэй байна. Хүн бүрээс гарч байгаа мэдрэмж таныг цочирдуулж хэцүү байлгах тул хяналттай бай. Хувь хүнийхээ хувьд тайван, уужуу байхыг хичээ, тэгвэл чадвартайд тооцогдож, манлайлах үүрэг гүйцэтгэнэ. Гараг эрхсийн эерэг нөлөөг өөрийн давуу тал болгон ашигла. Мөнгөө юунд зарцуулж байна, мөнгө хаанаас орж ирж байна, хаана байршуулж байгаа зэрэгт санхүүгийн хяналт тавь. 

Бумба
Гэрээсээ гадуур амралтаа өнгөрүүл. Өдөр тутмын тогтсон дэглэмээ өөрчлөх нь хөршүүдийнхээ тухай мэдэж авахад тустай. Бүтээлч чадвараа харж урам зоригоо сэргээ. Хүүхдээ зусланд амраах хөгжилтэй байх болно. Тэгээд ч зусланд эзэмшсэн чадваруудаа танд зааж өгөх байх. Орой гадаа гал түлэн эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ баяр хөөрөө хуваалц. Хуучин дурсамжуудаа эргэн дурсаж ирээдүйгээ төсөөлөн ярилцах нь танай гэр бүлийн гишүүдийг илүү ойр дотно болно. 

Загас
Өнөөдөр болгоомжтой, хянуур байх хэрэгтэй. таамаглаж байгаагүй үйл ажиллагаанууд, үнэтэй тусна. Ялангуяа зарим Загасны хувьд их завгүй, стресстэй өдөр байх нь. Нийгмийн оролцоо шаардсан үдэш ирж буй тул хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэхээр төлөвлө, эсвэл онцгой хэсэг найзуудтайгаа сайхан хөгжилд. Гэр орны өмнө хүлээх хариуцлага гарч ирнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл