4o
Улаанбаатар хот
mobile menu

Орлогоосоо хамаарч татвар нэмж төлнө

2016-08-30 11:28:00

Татварыг нэмж, тэтгэвэр тэтгэмжийг бууруулж, зарлагыг танаж, хэмнэлтийг хийж байж эдийн засгийн хямралаас гарна гэж Мэргэжлийн Засгийн газрынхан яриад байгаа төдийгүй хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан байгаа билээ. Хамгийн гол татвар нэмэгдүүлэх нэрээр аж ахуйн нэгжүүд болон хувь компаниудын нуруун дээр эдийн засгийн хүнд ачааг үүрүүлэх гэлээ гэсэн ойлголт иргэдийн дунд бий болж, татвар төлөхгүй хэмээн бухимдаад байгаа юм. Хүний орлогын албан татварыг 10 ба 25 хувь гэж хоёр шатлалтай болгохоор 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд тусгаад байгаа билээ. Шинээр бий болгохоор төсөлд тусгасан 25 хувийн татварыг ямар хүмүүс төлөх ёстойг Сангийн яамнаас тодруулахад “Төсөлд тусгаснаар бол сард 2,5 сая төгрөгөөс бага хэмжээний цалин ба түүнтэй адилтгах орлого олдог бол төлөх татварын хэмжээ өөрчлөгдөхгүй, хуучнаараа 10 хувь байх юм байна. Харин сард 2.5 сая төгрөгийн цалин, түүнтэй адилтгах орлого олдог бол илүү гарсан орлого тутамдаа 25 хувийн татвар төлөх юм байна. Тухайлбал, 2,6 сая төгрөгийн цалин ба түүнтэй адилтгах орлого олсон бол 2,5 сая төгрөгийн орлогодоо 10 хувиар, үлдсэн 0,1 сая төгрөгийн орлогодоо 25 хувиар татвар төлөхөөр төсөлд тусгасан” гэсэн байна. Тэгвэл энэхүү 25 хувийн татварын шатлалд хамрагдах хүний тоо манай улсын нийт цалин авдаг иргэдийн 1,6 хувийг эзэлж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MAH
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016/08/30 43.242.243.98
MAH
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016/08/30 43.242.243.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment