8o
Улаанбаатар хот
mobile menu

Реппер Gee: Би тэдний дээд зэрэглэлд нийцэхгүй ээ... Би угаасаа ард хүн

2016-08-30 12:36:00

 

Өнгөрсөн амралтын өдрөөр реппер Gee тансаг зэрэглэлийн гэх тодотголтой  MINT шөнийн клубд  зочилжээ. Гэвч тус клуб түүнд таагүй сэтгэгдэл үлдээсэн бололтой.Тэрбээр энэ талаар өөрийн инстаграм хуудастаа ийнхүү бичсэн байна.

"Өнгөрсөн хагас сайн өдөр Минт нэртэй нэгэн клуб-д нэгэн эвэнтийнхэн намайг хэсэг нөхдийн хамтаар урьсан юм. Гэтэл эвэнт болох тэр өдөр миний нэрийг үлдээгээд бусдынхыг маань хасчихсан постер тус клубын фэйсбүүк хуудаснаа заларч байх юм. Гайхаад менежер гэх залуутай нь утсаар ярихад манай стандартыг хангахгүй хүмүүсийн нэрийг бид хассан дуулуулахгүй. Асуудал байна уу айн? гэж томорлоо... Айхтар газар юм байна гэж ойлгоод амьдралдаа анх удаа тэнд хөл тавилаа. Төсөөлснөөс их жижиг байлаа. Хайгаад хайгаад тайз олсонгүй. Хаана дуулах юм гэтэл энэ дээр гэж залгаж тавьсан 2 жижиг яригч (манайхны хэлдгээр депузер) заалаа. За за гээд гараад дууллаа... Дугаралт гэж дунд хуруу, микрофон гэж миний царай... Арай ч дээ...

НААД ЗАХЫН ЭНГИЙН СТАНДАРТЫГ ХАНГАЧХААД БУСДАД СТАНДАРТ ТОГТООСОН НЬ ДЭЭР БАЙМААР... Миний нөхдийг доромжилж томорч томорчихоод өөрсдөө ийм янзтай байгаад нь дургүй хүрлээ... Би тэдний дээд зэрэглэлд нийцэхгүй ээ... Би угаасаа ард хүн. Аймаар лагууд нь тэдний шалан дээр очиж дуулна биз дээ. Надаар дутав л гэж. Амласан мөнгө нь арвин байсан ч ахиж тийш зүглэхгүй гээд ам гарчихсан... Дуусаа... " хэмээн бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
сонсогч
мик их хөөрхөн байсан гэж ойлгов, яагаад гэвэл чиний зөв бодол царайг чинь их хөөрхөн харагдуулдаг,,, кк
2016/09/04 150.129.142.162
zochin
zuv l helsen bainshdee
2016/09/03 1.25.89.235
сүхээ
зайлаа чамайг хэзээ ч хэн ч дэмжихгүй өөрийгөө өөрөөр таниулалдаа дуракаа
2016/09/01 202.131.252.213
uugaa
chi odoo her medsen bol boljdee
2016/09/01 202.131.252.213
ггооо
минт стандартад унэхээр тохирохгуй будуулэг ходоо гар
2016/09/01 202.126.91.217
Цэвэлээ
Зөв хө
2016/08/31 202.179.31.20
1
Bolj
2016/08/31 212.95.7.198
Zochin
GEE shig shudraga repper bhgui shuu zub
2016/08/30 49.0.187.227