8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэр: Та хүссэн байр сууриндаа хүрч чадна

2016-08-31 10:39:00

Хонь
Өглөөний тэргэл cap нь Загасны ордод оршино. Хүмүүнлэгийн байгууллагад тусал, эсвэл эмнэлэгт найзыгаа эргэж оч. Орой хайрттайгаа сайхан зоог бариарай. Ганц бие Хонь ном уншин телевиз үзэх зэргээр уйдахгүй. Хэрвээ цаг гарвал тэмдэглэл хөтөлж, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөлөө цаасан дээр буулга. Ирээдүйд хэзээ нэгэн цагт тэдгээр үгсийг уншаад гайшрах болно. 

Үхэр 
Цаг хугацаа хурдан өнгөрнө. Бусдад үг хэлэхдээ болгоомжтой бай. Төсөөллөө бодож цаг хугацааг өнгөрөөх, ширээний ард зүүрмэглэх зэрэг идэвхигүй байдлыг захирал тань анзаарчихвий. Албан ёсны тохиролцоонд гарын үсэг зурахаасаа өмнө хүлээцтэй хандаж, чухал шийдвэр гаргахаас зайлсхийн хойшлуул. Энэ хугацаанд нөхөрсөг уур амьсгал бүрдүүл. 

Ихэр
Таны ажил мэргэжил тань урт хугацааны төлөвлөгөөнд сайн нөлөө үзүүлнэ. Дотоод ухамсартайгаа ярилцаж зүрх сэтгэлээ юу хүсч байгааг олж мэд. Хэрвээ та одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун бус байгаа бол эрсдэлтэй алхам хийхээс битгий ай. Бүх зүйл сайхнаар дуусах болно. Та хүссэн байр сууриндаа хүрч чадна. Удирдлагын зүгээс таныг зэмлэх хэдий ч маргалдах хэрэггүй. Магадгүй дарга тань тэр өдөр бага зэрэг уцаартай байж болно.   

Мэлхий
Таны хувьд чөлөөт цагаараа амралт зугаалга, наргиж цэнгэх чинь хэтэрч магадгүй. Энэ нь зарим хүмүүст таалагдахгүй байна. Бодож санаж яваа зүйлс чинь бүтэх магадлал өндөр. Та өөрөө төрөлхийн мэрдэмжтэй хүн тул ажил төрөл хөөцөлдөх явцад тааралдах хүмүүстэй яаж харьцахаа мэдэж байгаа. Мэлхийн ордынхон бизнесийн яриа хэлэцээний эхлэлийг дариухан тавибал цаашдаа үр дүн сайн гарах магадлалтай. 

Арслан 
Таны амьдралын учир битүүлэг үйлдэл санхүүгийн байдлыг нэг мөр цэгцэлнэ. Хүчин чармайлт гаргахын зэрэгцээ хэлээр бус биеийн хөдөлгөөний харилцаандаа анхаараарай. Таны зарчимч занд хүмүүс татагдах бөгөөд зорьсон бол хийдэг л хүн. Зарим нэг эрсдэлтэй зүйл гарах ч хачин жигтэй зүйлс сэтгэл татах нь бий. Хамаатан садантайгаа маргалдаж өөрийгөө асуудалд унгахаас зайлсхийх хэрэгтэй. 

Охин 
Ажил төрөлдөө хандах хандлага болон сэтгэл хөдпөл хоорондоо зөрчилдөж эхэлнэ. Хайртай хүн тань таны мөнгийг хайр гамгүй үрээд байвал гэр бүлийн жаргалтай амьдрал цогцлоохын тулд хоёулаа хариуцлагатай байх ёстой гэдгийг ойлгуул. Гэр бүлд таатай уур амьсгал давамгайлна. Гараг эрхэсийн нөлөөгөөр таны сэтгэн бодох, ярих чадвар дээшлэа болно.   

Жинлүүр 
Хэн нэгний төлөөх мэдрэмжиндээ болгоомжтой ханд. Хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээх нь зөв эсэхээ эргэцүүлэн бод. Бусдын зан авир тантай холбоогүй шүү дээ. Хайр сэтгэлийн хувьд хамтрагчдаа орон зай өг. Тэгэхгүй бол асуудлыг дордуулна. Эрүүл мэнддээ анхаарал тавь, өглөөний алхалт тус болно. Ажил хэргийн хувьд өөрийн зөн совиндоо найд. 

Хилэнц  
Загасны ордод орших Тэргэл cap хайр дурлал, мөрөөдөмтгий байдлыг авч ирнэ. Хүүхдүүдийн сонирхол, хобби одоо таны анхаарлын төвд байна. Тэд өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хүрч чадна. Буд гараг нөхөрлөл, урт хугацааны аяллыг тань илтгэдэг нарны 11-р гэр лүү орсноор энэ cap дуусна. Таны нэр хүнд өсч, олон урилга ирнэ. Ганц бие хүмүүсийг аз ивээж, хайртайгаа учрах болно.   

Нум
Бодол санаа, үйлдлээ хяна. Учир нь та хувь заяаны бэлдсэн гэнэтийн таагүй эргэлтэнд бэлэн байх хэрэгтэй болох нь. Бие даан шийдвэр гаргахыг хичээ. Сэтгэл санаа хямрах эсвэл гэмтэж бэртэх зэргээр эрүүл мэндтэй холбоотой бага зэрэг асуудал үүсч болзошгүй. Түүнчлэн бие тавгүйтэх, ядрах, толгой өвдөх шинж илэрнэ. Галаас болгоомжилж, согтууруулах төрлийн зүйл хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий.   

Матар 
Матрынхны хувьд өөрсдийн хүсэл мөрөөдөл, зөн билэг болон бусад нүдэнд харагддаггүй нууцлаг зүйлүүдэд анхаарал тавих үе. Энэ нь ажлаа бүтээлчээр дуусгахад, ялангуяа практик оролцоог шаардсан ажлыг хийхэд төгс цаг үе ирсэн гэсэн үг. Бүтэн cap гарахад хүн бүр мэдрэмжтэй болж, сэтгэл хөдлөл нэмэгдэнэ. Энэ нь өөрийгөө илэрхийлэхэд гайхалтай мөч. Шинээр ямар нэгэн зүйл битгий эхлээрэй.   

Бумба

Өнөөдөр юу чаддаг вэ гэдгээс илүүтэй хэнийг таньдаг байх нь чухал. Өндөр албан тушаалтай хүнд хандан хэцүү байдлаас гарах тусламж гуйхаас бүү ай. Энэ нь таны бардам занг хөдөлгөх боловч хэрэггүй тайлбараас татгалзаж цагаа хэмнэхэд сайн. Төлбөрөө барагдуулахгүй бол таны зээлийн хугацаа хэтэрч, шүүхэд шилжиж магадгүй. Үл хөдлөх хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт таны таамаглаж байснаас бага ашиг авч ирнэ. Тиймээс зарж борлуулах нь дээр. 

Загас 
Өнөөдөр тодорхой бус, шийдэмгий бус байдал тань төвөгтэй нөхцөл байдлыг бий болгоно. Тусламж хэрэгтэй гэж үзэж байгаа хүндээ болгоомжтой хандаарай. Хэдийгээр тэр хүнд тусламж хэрэгтэй байгаа ч тэр хүн өөрийн асуудлаа өөрөө шийдэхийг хүсэж, хэн нэгэн хөндлөнгөөс оролцоход баяртай байхгүй . Чухал үүрэг хариуцлагын маргаантай сэдэвт ухаалгаар хандан, олон талаас нь бодвол шийдэгдэх болно. Өерийн санхүүгийн тогтвортой байдлаа маш сайн ажигла.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл